No menu items!
HomeХүмүүсУлсын арслан Б.Орхонбаярын талаарх сонирхолтой баримтууд

Улсын арслан Б.Орхонбаярын талаарх сонирхолтой баримтууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадамд үзүүрлэж, “харцага” цолноос “арслан” цолтон болсон Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярыг онцолж байна. Ингээд түүний тухай хэдэн баримт өгүүлье.

24 насандаа Улсын арслан цол хүртэв

Тэрбээр 1998 оны 7-р сарын 1-нд төрсөн. Төрсөн нутаг нь Сэлэнгэ аймгийн Орхон сум хэдий ч Цагааннуур сумын харьяат гэж явдаг. Нэг ахтай, айлын отгон хүү.

Түүний жин 95 кг, өндөр 180 см аж. “Аварга” биеийн тамирын дээд сургуульд бодибилдинг, фитнесийн багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөн. Цагдаа болгох гэсэн аавынхаа саналаас татгалзаж, спортын зам мөрийг хөөсөн юм гэдэг.

Түүний аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Харин ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хүн.

Ээжийнх нь талын удамд н.Жамсран гэж сумын заан цолтон байсан гэдэг.

Бөхийн спортод ингэж “хорхойсов”

2014 оноос Чөлөөт бөхийн секцэд явж эхэлсэн. Бөхийн спортод хөл тавьсан талаараа “Бөхийн спортыг сонирхох болсон шалтгаан маань 2008 оны Бээжингийн олимптой холбоотой. Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпод түрүүлж, Монгол Улс анх удаа олимпын аваргатай болж, бүх хүмүүс их баярласан.

Тэгэхэд би найман настай дөнгөж сургуульд орж байсан ч анхны олимпын аваргатай болсон монголчуудын сэтгэлийн тэр хүчийг одоо ч тод санадаг юм. Тиймээс 2008 оноос хойш жүдо бөхөөр барилдах юм сан, Түвшээ аварга шиг бөх болох сон гэх хүсэл цээжин дотор минь эмнэг адуу шиг тонгочсоор байсан” хэмээж байжээ.

Хувь хүний хөгжлийн ном унших дуртай

Тэрбээр хувь хүний хөгжлийн ном унших дуртай. Энэ талаараа “Ерөнхийдөө хувь хүний хөгжлийн талаар унших дуртай. Нэг талын сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг юм шиг санагддаг. “Ali Baba”-гийн Жек Ма, Tesla Motors, SpaceX-ын эзэн Элон Маск гэдэг ч юм уу” гэжээ.

Монгол бөхийн дэвжээнээ…

Чөлөөт бөхөөр голлон хичээллэдэг Б.Орхонбаяр 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, 2017 онд Цагааннуур сумын наадамд түрүүлж, сумын заан болсон.

2018 онд Сэлэнгэ аймгийнхаа наадамд аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв.

Харин дараа жил нь буюу 2019 онд Улсын баяр наадамд аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан тав давж, Улсын начин цолыг хүртсэнээр хамгийн залуу хүчтэнээр тодров. Дараа жил нь аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даван шөвгөрч начин цолоо батлан “Өсөх идэр” чимэг нэмсэн.

2020 онд өвдөг шороодсон аймгийн арслан Б.Бат-Орших нь допингийн шинжилгээнд бүдэрч, давааг нөхөн олгосноор Улсын харцага цолтон болов.

Ийнхүү энэ жилийн наадамд үзүүр түрүү булаалдаж, Улсын арслан цолыг хүртэв. Тэрбээр Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж Улсын арслан болов.

Шинэхэн арслангийн цолны мялаалга ирэх наймдугаар сард болох аж.

“Аль болох үзэгчдийн сэтгэл хөдөлгөсөн барилдаан хийхийг боддог”

Тэрбээр, “Хүмүүс тэр бөхтэй барилдахдаа тусгайлан бэлдсэн мэх байдаг уу гэж асуудаг. Бэлтгэл дээр янз бүрийн мэх давтдаг ч барилдааны үеийн агшин гэж юм бий. Тэр агшинд хийж болох мэхээ хийдэг. Нэг үгээр хэлбэл мэдрэмждээ илүү найддаг” хэмээж байжээ. 

Бөхийн барилдаан шүүгч, бөх сонирхогчдын ярьж байгаагаар бол түүний хамгийн гол давуу тал нь хурд. Энэ талаар тэрбээр “Миний хамгийн гол давуу тал бол хурд болов уу. Яагаад ч юм хурдан барилдчихаад байдаг юм. Мөн аль болох үзэгчдийн сэтгэл хөдөлгөсөн барилдаан хийхийг боддог” хэмээсэн байдаг.

Хүүхдээрээ шахуу хүчит арслан

Цахим сүлжээнд түүнийг хүүхдээрээ шахуу хүчит арслан хэмээн тодотгоод буй.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд