No menu items!
HomeОнцлох үйл явдалД.Одбаяр Гавьяат хуульчаар шагнуулна гэх мэдээлэл цацагджээ

Д.Одбаяр Гавьяат хуульчаар шагнуулна гэх мэдээлэл цацагджээ

-

Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойгоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаярыг гавьяат хуульчаар шагнуулахаар болсон гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байна. 

Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байхдаа “Korean Air” компанийн нисэх онгоцны үйлчлэгчийг биед хүрсэн гэх скандалд нэр холбогдож байлаа.

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярт БНСУ-ын прокурорын газраас бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр долоон сая вонын торгууль ногдуулсан билээ.  Мөн “Korean Air” компанид ажилладаг монгол ажилтнуудыг нислэгийн үеэр айлган сүрдүүлсэн гэх хэргийг нь шалгаж, монгол ажилтнууд гомдол гаргахаас татгалзсан тул уг хэргийг хаасан байдаг.

Энэхүү хэргээс болж тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас  чөлөөлөх хүсэлтийг гаргасан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авч,  түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас  чөлөөлсөн билээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд