No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Билэгтсайхан: Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хоёр удаа хийж, эрсдэлийг тодорхойлсон

Ц.Билэгтсайхан: Сармагчны цэцэг өвчний нөхцөл байдлын үнэлгээг хоёр удаа хийж, эрсдэлийг тодорхойлсон

-

“SARS-CoV4-2 БХ-ПГУ шинжилгээний чанарын гадаад хяналт үнэлгээний дүн, вирусийн хувилбарын тандалт” сэдэвт семинар өнөөдөр болж байна.

Энэ үеэр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Билэгтсайхан “Халдварт өвчний үнэлгээг хийх нь хэд хэдэн давуу талтай байдаг. Манай улс коронавирусийн халдварын нөхцөл байдлыг нийт 27 удаа үнэлсэн байна. Энэ үнэлгээний дагуу шинэ сэргэж байгаа халдваруудыг үнэлж байгаа. Бусад улс оронд сармагчны цэцэг өвчин (monkeypox) вирусийн халдвар дэгдэж байна. Улмаар бид өвчний нөхцөл байдлыг хоёр удаа үнэлсэн.

Өөрөөр хэлбэл, ямар эрсдэл байна вэ гэдгийг тодорхойлсон гэсэн үг. Салбар, мэргэжлийн байгууллагууд хэрхэн яаж оролцох ёстой гэдгийг тодорхойлсон гэж ойлгож болно” гэв.

Мөн тэрбээр “Манай Засгийн газар дөрвөн төрлийн эх үүсвэрээс дөрвөн төрлийн вакциныг татан авсан.

Нийт 8.3 сая хүн тун вакцины татан авалтыг хийсэн байдаг юм байна. Вакцинжуулалтад хамрагдсан хувь бүс нутагтаа маш өндөр. Үүнийг Дэлийн Эрүүл Мэндийн Байгууллагын бүсийн захирал онцолсон. Ковидын вакциныг амжилттай хэрэгжүүлсний зэрэгцээ бусад товлолт вакциныг 90 хувиас дээш хамрагдалтай авч үлдсэн байна. Бидэнд одоо ч хоёр төрлийн вакцины нөөц байгаа. Эхний ээлжид хүүхдийн вакцины 300,000 тун ирсэн байгаа” гэсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд