No menu items!
HomeХэн юу хэлэвД.Тогтохсүрэн: Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй

Д.Тогтохсүрэн: Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй

-

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Монголын ард түмэн үзүүрлэсэн бөхөд цол өгдөггүй. Түрүүлсэн бөх нь манлайлж явдаг. Гэтэл үзүүрлэчихээд бүгд цол авах нь байна шүү дээ. Ийм юм хэзээ ч байж болохгүй.

Ес давж түрүүлсэн арслан цолтой бөх аварга, ес давж түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав давах юм бол даян аварга болж байгаа юм. Харин аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол даян аварга, даян аварга цолтой бөх ес давж үзүүрлэх юм бол дархан аварга болно гэж байна. Ингэж болохгүй.

Жишээ нь, Д.Цэрэнтогтох дархан аварга дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн. Тав үзүүрлэхдээ нэг ч цол аваагүй. Гэтэл одоо үзүүрлэсэн бөхчүүд цол авдаг болох нь. Бид ийм юм хийж болохгүй. Нэг л зарчим үйлчлэх ёстой. Ингэж хүнд зориулж, барилдааны амжилтыг бууруулж болохгүй.

Үүнийг Х.Баянмөнх гуай эрс эсэргүүцнэ. Яагаад гэвэл би олон үзүүрлэсэн хүн. Түрүүлээгүй хүнд цол өгдөг болж байгаа юм уу гээд л эхэлнэ. Ийм юм байж болохгүй, арай дэндүү байна.

Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав: 1,024 бөх барилдах учраас үзүүрлэсэн бөхөд цол өгдөг болохоос өөр аргагүй болж байгаа юм. Өмнөх түүхэн уламжлалын тухайд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор 512 бөх барилдахад С.Цэрэн аварга начин цолтой түрүүлээд улсын аварга, дараагийн 10 жилд нь үзүүрлээд даян аварга болж байсан. Мөн Д.Цэрэнтогтох аварга 1981 онд үзүүрлээд дархан аварга болж байсан.

Жил болгон 512 бөх барилддаг байсан бол Д.Тогтохсүрэн гишүүний хэлдэг зөв. Гэтэл 1,024 бөх барилдахаар есийн даваа нь цолны даваа болж байгаа юм. Цолны даваа учраас цол өгөхгүй байна гэхээр өрөөсгөл болно.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хуулийн төсөл дэмжигдээд батлагдлаа гэхэд ард түмэн асар их шүүмжилнэ шүү Ц.Магалжав аа. Хүнд зориулсан ийм хууль баталж болохгүй. Жишээ нь, О.Балжинням аварга нэг түрүүлж, нэг үзүүрлэж байсан болохоор даян аварга бол өгөх гэж байна.

Хоёр түрүүлсэн П.Бүрэнтөгс юу гэх вэ, аварга цолтой л байгаа. Нэг түрүүлж, 3 билүү 4 үзүүрлэсэн Д.Сумъяабазарт даян аварга цол өгөх гэж байна. Ард түмэн барьж иднэ шүү дээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд