No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Баярсайхан: Эрүүл мэндийн сайд ажлаа муу хийж байна

Б.Баярсайхан: Эрүүл мэндийн сайд ажлаа муу хийж байна

-

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариултыг танилцууллаа.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Монгол Улсад насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь, гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна. ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр хавдар үүсч байгаа гол гурван шалтгааны нэг нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол. Завхан аймагт 600 гаруй хүн хорт хавдрын улмаас үхэл, амьдралтай тэмцэж байна.

Эрүүл мэндийн сайдын өнгөрөгч хоёр онд хийсэн ажлуудын хэрэгжилтийг 100 хувь гэж дүгнэсэн байна. Салбарын сайдын орон нутагт хийх ажил Завхан аймагт ямар түвшинд байна вэ, хэдэн төгрөг зарцуулсан бэ? Нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад яг юу хийгдсэн бэ? Нэг аймгийн ард иргэд соён гэгээрч чадаагүй, буруу хооллолтын талаар мэдэхгүй байхад яагаад өөрсдийн ажлыг 100 хувь гэж үнэлдэг юм.

Орон нутагт, ялангуяа алслагдсан Завхан аймагт төрийн албан хаагчдын цалин бага. Дээрээс нь цаг наргүй ажилладаг, өвчлөлд өртөмтгий. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа зорилтыг төрийн албан хаагчдад мэдрүүлж, яаж эрүүл амьдрах, хөдөлгөөн, хооллолтоо зохицуулах мэдээллийг өгчихвөл орон нутагтаа нөлөөлөх хүмүүс нь тэд байдаг. С.Энхболд сайд та ажлаа сайн хийгээгүй учраас миний бие Завхан аймагт нийгмийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр хүсэлт гаргасан нь үнэн.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд