No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Бат-Эрдэнэ: Байгаль орчны асуудлыг ганц нэгээр нь биш, цогцоор нь авч үзэх...

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчны асуудлыг ганц нэгээр нь биш, цогцоор нь авч үзэх ёстой

-

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс онцлон хүргэе.

Тэрбээр “Монгол Улс сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд нийт газар нутгийнхаа цэвдгийн 40 гаруй хувийн цэвдгийг алдсан харамсалтай тоон судалгаа байна. Цэвдгээ алдана гэдэг бол гадаргын усаа, хөрсөө, алдаж, модгүй болж байна. Тэр хэрээр цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Тиймээс бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхгүй байхад хамгийн түрүүнд анхаарах ёстой. Энэ байдал цаашид 10 жил болоход цөлжилт маш эрчимтэй явагдаж, ямар нэгэн цөлжилт явагдаагүй байгаа 7.8 орчим хувийн ой модоо алдана. Тиймээс бэлчээрийн даац, мал аж ахуйтай холбоотой асуудлыг зайлшгүй хөндөхөөс өөр аргагүй болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар усны зөвлөгөөнийг төрийн ордонд зохион байгуулж, усаа хэрхэн хайрлан хамгаалж, усны тогтоцыг яах ёстой, хөв цөөрмийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, яагаад жилд 2500 орчим гол мөрөн ширгээд, 1600 орчим нь эргэж сэргээд үлдсэн 900 гаруй гол, цөөрөм сэргэхгүй байна вэ. Тиймээс ширгэдэг бус сэргэдэг гол цөөрөмтэй баймаар байна. Зарим иргэд уул уурхайгаас болж гол мөрөн ширгэж байгаа мэт ойлгодог. Бүх бурууг уул уурхай руу чихэж бас болохгүй. Хүний буруутай үйлдлээс ихээхэн зүйл шалтгаалж байна. Тухайлбал, бэлчээрийн даац хэтэрснээс бэлчээрийн доройтол үүсч, уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа. Үүнээс улбаалж ус ширгэж байна.

Малчид “Хэдхэн жилийн өмнө манай энд гол байсан. Одоо ширгээд алга болчихлоо” гэж ярьдаг. Гэтэл нөгөө талаас малын бэлчээрийн даац хэтэрснээс болсон гэдгийг ойлгож байгаа хүн цөөхөн. Тиймээс бид усны бодлогоо маш зөв явуулах ёстой. Учир нь манай улсын гол мөрөний 60 хувь нь гадагшаа урсдаг. Тиймээс урсан гарч байгаа гол мөрөнөөс дотооддоо хэрхэн үр дүнтэй авч ашиглах талаар бодох ёстой. Тухайлбал, усан сан байгуулж, гол мөрөний урсацыг сайжруулах ажлыг хийх гэхээр мөн л орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаг. Энэ мэт ажлыг шат дараатай хийхгүй бол тухайн орон нутгийн малчид ирээдүйд усгүй болно л гэсэн үг. Шинжлэх ухаан, техник технологи маш эрчимтэй хөгжиж байгаа учраас бид байгаль орчин руу чиглэсэн үйл ажиллагаагаа ч шинжлэх ухаанд суурилуулж хөгжүүлэх учиртай. Бид байгаль орчны асуудлыг ганц нэгээр нь биш, цогцоор нь авч үзэх ёстой” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд