No menu items!
HomeХэн юу хэлэв"Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэйг тогтоосон"

“Сармагчны цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэйг тогтоосон”

-

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаагийн “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас онцлон хүргэж байна.

Тэрбээр, Сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөх эрсдэл байгаа эсэх талаар ЭМЯ, ДЭМБ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ байгууллагуудын төлөөлөл 20 гаруй мэргэжилтэн хамтран мэдээлэл солилцож, эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүн нь орж ирэх эрсдэл байгааг тодорхойлж, мэргэжлийн байгууллага, салбар хооронд, иргэдэд хүргэх зөвлөмж гарсан.

Урин дулааны цаг ирж байгаа болохоор иргэд  гадаадын улс руу аялах төлөвлөгөөтэй байгаа бол энэ өвчин бүртгэгдэж байгаа нутагшмал биш улс руу аялахаа түр хойшлуулаарай. Гадаадын улс орнуудад аялж яваа бол хувийн ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих, гараа тогтмол угаах, амны хаалтаа зүүхээ битгий мартаарай.

Хилээр орж ирж байгаа иргэнд эхлээд арьсанд цэврүүт тууралт байгаа эсэхэд бодит үзлэг хийнэ. Дараа нь  шинжилгээнд сорьц авч баталгаажуулна. Тархвар судлалын асуумж авна. Ялангуяа сүүлийн 21 хоног өвчлөл бүртгэгдэж байгаа нутагшмал биш улс оронд аялсан эсэхийг тодруулан асуумж бөглүүлнэ” гэжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд