No menu items!
HomeДэлхийБНСУ вакцинд хамрагдаагүй гадаадын иргэдийг 7 хоног тусгаарлах шийдвэрээ цуцаллаа

БНСУ вакцинд хамрагдаагүй гадаадын иргэдийг 7 хоног тусгаарлах шийдвэрээ цуцаллаа

-

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд баасан гаригт хийсэн мэдэгдэлдээ, тус улс зургадугаар сарын 8-наас эхлэн вакцин хийлгээгүй гадаадын иргэдийг долоо хоног тусгаарлах хорио цээрийн дэглэмийг цуцалж буйгаа онцолжээ.

Гэсэн хэдий ч хил нэвтрэхээс өмнө ПСР шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан байх, ирснээс хойш 72 цагийн дотор мөн ПСР шинжилгээ өгөх шаардлагыг хэвээр үлдээсэн байна.

Ерөнхий сайд Хан Дак Су тахлын эсрэг хариу арга хэмжээний уулзалтын үеэр хэлэхдээ, “Одоог хүртэл вакцинд хамрагдаагүй гадаадын иргэдийг 7 хоног тусгаарлах шийдвэр үйлчилж байсан. Одоо вакцинжуулалтын байдлаас үл хамааран зургадугаар сарын 8-наас эхлэн энэхүү шаардлагыг цуцална” гэжээ.

Тус улсын COVID-ийн халдварыy нөхцөл байдал харьцангуй тогтворжсон учраас ийнхүү хорио цээрийн дэглэмийг цуцлаж буй ажээ.

Эх сурвалж: Reuters.com

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд