No menu items!
HomeНийгэм“Эм Ди Си Пи“ ХХК-ийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ

“Эм Ди Си Пи“ ХХК-ийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ

-

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн хяналт, шалтгалтын талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд зарим үүргийг өгсөн. Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 106 тонныг экспортолж, 245 сая ам.долларын ордого олсон.

МХЕГ иргэдээс ирсэн гомдлын дагуу МХЕГ иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд СХД-ийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, хүлээн авах, мах боловсруулах технологийн үйл ажиллагаатай танилцсан талаар мэдээлэл өгсөн.

Шалгалтаар тухайн үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологийн үйл ажиллагаа бүртгэл хөтлөөгүй, дотоодод хяналт тавьдаггүй, мэргэжлийн ажилтан байхгүй нь тогтоогдсон. МХЕГ-аас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, хуулийн байгууллагад өгсөн байна. Үүнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Ажлыг хэсэг байгуулах үүргийг Ерөнхий сайд өглөө” гэв.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд