No menu items!
HomeУлс төрЧ.Ундрам: Хүүхдийн тэтгэмжийг нэмж, данснаас нь шууд суутгахаар зохицуулна

Ч.Ундрам: Хүүхдийн тэтгэмжийг нэмж, данснаас нь шууд суутгахаар зохицуулна

-

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Бидний эргэн тойронд гэр бүл салалтын улмаас хүүхдүүд хохирч байгаа маш олон тохиолдлууд бий. Тийм ч учраас УИХ-ын 13 эмэгтэй гишүүд нийлээд Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хууль анх 1973 онд батлагдаж, 1999 онд шинэчилсэн найруулга нь мөрдөгдөж эхэлсэн.

Хуулийн гол өөрчлөлт нь хүүхэд хамгааллын тухай заалтууд. Гэр бүл салалтын улмаас хамгийн их хохирдог нь хүүхэд. Монгол Улсад жилд 3391 орчим гэр бүл салдаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт жилд тутам нэг хувиар нэмэгдэж байгаагийн цаана дунджаар 7000 орчим хүүхдийн асуудал хөндөгдөнө.

Хүүхэдтэй холбоотой гол асуудал нь тэтгэмж, тэтгэмж төлөлтийн асуудал. Үүнийг энэ хуульд онцгойлон анхаарсан. Тухайлбал,

Одоогийн мөрдөгдөж байгаа хуульд 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэмжийг амьдралын баталгаажих түвшний 50 хувийг тооцож олгодог. 11-ээс дээш насныханд амьдралын баталгаажих түвшний доод хэмжээгээр тогтоодог бөгөөд энэ нь бүс нутгаар өөр өөр байна.

Үндэсний статистикийн хорооны дарга нь амьдралын баталгаажих түвшнийг тогтоодог бөгөөд дунджаар 230 орчим мянга байна. Ингэж бодвол 11-ээс доош насны хүүхдийн тэтгэмж сард 115 мянгаар тогтоогддог. Өнөөгийн нийгэмд энэ мөнгийг хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулах боломж байхгүй, хүрэлцэхгүй. Тиймээс тэтгэмжийг орлоготой нь уялдуулах, ХАОАТ-ын тухай хуульд заасан орлогын 50-иас доошгүй хувиар тогтооё гэж энэ хуулийн төслийг өргөн барьж байна.

Мөн тэтгэмж төлөлтийн асуудал байна. Нийт тэтгэмж төлөх ёстой хүмүүсийн зөвхөн 20 хувь төлж байна. 80 хувь нь огт төлдөггүй, өнөөдрийн байдлаар 34 тэрбум төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан. Тиймээс тогтоосон тэтгэмжийг данснаас нь шууд татдаг байхыг уг хуулийн төсөлд тусгасан.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд