No menu items!
HomeУИХЦ.Даваасүрэн: Манай улс хамгийн өндөр өртэй 10 улсын нэг болсон

Ц.Даваасүрэн: Манай улс хамгийн өндөр өртэй 10 улсын нэг болсон

-

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадаад өрийн асуудлыг анхаарахгүй бол болохгүй болсон. Өр ингэж үүссэн. Н.Алтанхуягийн Засгийн газарт 1,8 тэрбум долларын өр шилжиж ирснийг 5,2 тэрбум доллар болгож шилжүүлсэн. Дараагийн Засгийн газар үүн дээр гурван тэрбумыг нэмж, 8,1 болсон. Одоогийн Засгийн газар 400-аад сая долларын өр нэмсэн гэж үнэн үү? Өндөр хүүтэй Засгийн газрын бондуудыг гадаад валютаар төлөхөд ханшийн эрсдэлд орно шүү гэж тухайн үед анхааруулж байсан.

Одоо манай улс хамгийн өндөр өртэй 10 улсын нэг болсон. Монгол Улсын нийт өр болох 33 тэрбум ам.долларын өрийн хэд нь Оюутолгойн өр вэ? Дубайн 4,1 юмуу 6 тэрбумын өрийг шийдэхгүй бол манай улсын өр буурахгүй. Цаашид Оюутолгой компанид дээр зээл авдаг асуудлыг зогсоохгүй бол болохгүй. Төрийн эзэмшлийн компаниудын 34 хувийн өр Засгийн газрын өрд тооцогдоод явна. Засгийн газрын 8,4 тэрбум ам.долларын өрөнд төрийн өмчит компаниудын өр орж байгаа юу?

Сангийн сайд Б.Жавхлан: Төрийн өмчит компаниудын өр Засгийн газрын өрөнд шууд тооцогдоггүй. Хуулиараа зөвхөн Засгийн газрын баталгаатай өр нь Засгийн газрын өрөнд тооцогддог. Тиймээс Оюутолгойн өр Засгийн газрын өрөнд тооцогдохгүй. Монгол Улсын нийт өрөнд тооцогдож байгаа. 

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир: 2019 оны эцэст Засгийн газрын нийт гадаад өр 7,8 тэрбум, 2020 оны эцэст 8,6 тэрбум, 2021 оны эцэст 8,5 тэрбум төгрөг болсон. 2017 онд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж, өндөр хүүтэй дотоод бондуудыг гадаад эх үүсгэврээр авч ашиглах хэмжээнд хөтөлбөрийн зээлүүд гарсантай холбоотойгоор 2019-2020 онд өрийн хэмжээ өссөн.

Оюутолгойн өр нь улсын нийт гадаад өрийн бусад секторт бүртгэлтэй явдаг. Монголбанкнаас авсан мэдээллээр Оюутолгойн өр 2021 оны байдлаар 12.3 тэрбум ам.доллар байгаа. Энэ зээл компани хоорондын зээл гэдэг байдлаар бүртгэгдээд явж байна.

МИАТ, “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банкны өр Засгийн газрын өрөнд баталгаатайгаар бүртгэгдэж явдаг. МИАТ-ын хувьд 2012 онд авсан онгоцны үлдэгдэл 35 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны хувьд “Самурай” бондтой холбоотой 30 тэрбум иен, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 77 тэрбум төгрөг, “Эрдэнэс Монгол” компанийн 26 тэрбум төгрөгийн өр Засгийн газрын өрөнд тооцогдож байна. 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд