No menu items!
HomeХэн юу хэлэвЦ.Ариунболд: Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-ийн албан тушаалтнуудыг цагдан хорих үндэслэл гарч ирэхийг...

Ц.Ариунболд: Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-ийн албан тушаалтнуудыг цагдан хорих үндэслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй

-

Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо.

Хуралдаанаар Хөгжлийн банкны удирдлага болон Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг сонсов.

Хянан шалгах түр хороо 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үүнд Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан.

Энэ үеэр прокурорын байгууллагаас тус банктай холбоотой найман албан тушаалтныг цагдан хорьж, шалгаж байгаа тухай мэдээлэл өгөв.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Одоогоор мөрдөх байгууллагаас прокурорын байгууллагад цагдан хорих санал оруулж ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн Банкны албан тушаалтнууд болон зээл авсан аж ахуйн нэгжийн албан тушаалтнуудыг цагдан хорих үндэслэл гарч ирэхийг үгүйсгэхгүй” гэлээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд