No menu items!
HomeОнцлохХэн юу хэлэв: Даатгал төлөгчдийн мөнгөөр ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэж болох...

Хэн юу хэлэв: Даатгал төлөгчдийн мөнгөөр ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэж болох уу?

-

Капитал банкны өрөнд авсан орон сууцнуудаас ЭМДЕГ-ын ажилтнуудад ипотекийн зээлээр өгсөн гэх мэдээлэл нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хөндлөө. Үүнд хэн ямар байр суурь илэрхийлснийг эмхэтгэн хүргэж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хүнд хатгалгаагаар өвдсөн хүүхэд хэвтэх ор Дүүргийн эмнэлэгт олдохгүй байна. Тэнд хүүхэд хатгаагаа эмчлүүлж чадахгүй, мөнгө нь хүрэхгүй байхад ЭМДЕГ ажилчиддаа байр тараадаг нь юу вэ.

Үр дүнтэй даатгалын систем хэрэгжихгүй байгаагийн улмаас гол нь эх нялхас, өндөр настнууд, өвчтнүүд хохироод байгаа нь үнэн. Ер нь эрүүл мэндийн даатгалын бодлого, өөрчлөлт эх нялхас, өтгөс буурлуудад маш халтай байна.

Нөхөж засаж болдог юм бол байрныхаа асуудлыг больцгоо. Маш богино хугацаанд яаралтайгаар сангийн орлогыг бүрдүүлэх ёстой. Яаралтай борлуулж, сангийн орлогыг бүрдүүл гэсэн болохоос ажилчдынхаа байр болгочих гээгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд хэлж байна. Наад даргаа болиоч ээ. Ер нь ЭМДЕГ шиг газар нь томдсон, үүрэг, ажлын гүйцэтгэл муу байгууллага хаана байгаа юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн: Капитал банкны өрөнд нэлээд хэдэн обьект банкны эрх хүлээн авагчаас авсан. ЭМДҮЗ-ийн 2021 оны 11-р тогтоолд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сангийн авлагад тооцон авсан орон сууцыг эрүүл мэндийн даатгалын байгууллагын албан хаагч болон иргэн, хуулийн этгээдэд банкны зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно. Энэ тохиолдолд дуудлага худалдааг зохион байгуулахгүй” гэж заасан байдаг.  

Капитал банкны өрөнд авсан орон сууцуудыг зүгээр ажилтан, албан хаагчдад өгөөгүй. Үнийн дүнгээр нь, банкны лизингээр авах боломжийг л нээж өгсөн. Капитал банкны эрх хүлээн авагчаас 29 орон сууцыг хүлээн авсан бөгөөд 19 нь 80 хүртэлх мкв-тай байсан. Ажилтан, албан хаагчид маань банкны зээлд хамрагдаад, мөнгө нь ЭМД-ын санд шилжих юм. Энэ нь ЭМДҮЗ-ийн тогтоолын дагуу явагдаж байгаа асуудал.

Капитал банкнаас хоёр орон сууцны 195 сая төгрөгийг ЭМДЕГ-ын дансанд шилжүүлсэн. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй таван иргэний зээлийн шийдвэр гарсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ нь гармагц 980 сая төгрөгийн санхүүжилт ойрын үед орно. Бусад иргэдийн хувьд банканд хүсэлтээ гаргасан, хариу ирмэгц мөнгө нь орно.

НББХ-ны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 36 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьектыг банкны эрх хүлээн авагчаас авсан гэж байна. Эдгээр орон сууцнуудаас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнуудыг ипотекийн зээлд хамруулсан. Гэхдээ хууль зөрчөөгүй, өөрсдөө журам гаргаад хамруулж.

Хамгийн гол зорилго бол эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг арилгах, сангийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулах юм. Капитал банкнаас хураасан хөрөнгө алдагдалгүй байж, маш богино хугацаанд алдагдлаа нөхөх ёстой. Тэгтэл та нар өөрсдийнхөө ажилтнуудыг орон сууцны ипотекийн асуудлыг шийдчихсэн гэж байна. Даатгал төлөгчдийн мөнгөөр орон сууцны асуудлыг шийдэж болох уу?

ЭМД-ын сан руу шууд мөнгийг оруулах, обтектуудыг богино хугацаанд борлуулах арга чарга хайсан уу, бусад хүмүүс, ААН-үүдэд эдгээр обьектуудыг зарах талаар мэдээлсэн үү. Ажилчдаа орон сууцтай болгох асуудлыг буруутгаагүй. Даатгал төлж байгаа хүмүүст эргэж очих ёстой мөнгө, нөөц яагаад ажилтны орон сууц шийдэх асуудал руу явчихав. Ингэж болохгүй л дээ. Эсвэл танай ажилчид санд ашигтайгаар мөнгийг нь оруулчихсан юм уу.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: ЭМДЕГ Капитал банкнаас үл хөдлөх хөрөнгүүдийг өрөндөө авсан. Хамгийн гол нь сангийн орлогыг бүрдүүлэх ёстой. Тиймээс эхний ээлжинд борлуулах, худалдаалах асуудлыг ярилцсан.

ЭМДҮЗ-д Капитал банкнаас өр авлагад авсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж, боруулах чиглэлээр үүрэг өгсөн. Түүнээс биш ямар нэгэн албан байгууллага, ажилчдаа орон сууцжуул гээгүй. Яаралтай худалдан борлуулж, даатгалын санг бүрдүүлэх л чиглэл өгсөн.

Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын нийгмийн асуудалд нэлээд анхаарч байгаа. Капитал банкнаас ирсэн байрнуудын үнэ өртөг нэлээд өндөр тул шууд дэмжих ажилтан, сувилагчдад өгөхөд асуудалтай юм байна лээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Капитал банктай холбоотой асуудал хөндөгдөж байна. 8,1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 36,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьектийг ЭМДЕГ-тай хамтран авчээ. Өр, авлагаар авсан обьектуудыг ашиглаж болдоггүй юм уу. Орон сууцыг нь ашиглажээ. Тэгвэл бусад обьектуудыг нь ашиглах боломжтой юу. Эм эмнэлгийн хэрэгслийн хянал,зохицуулалтын газар өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Түрээсэнд хэдийг өгч байна вэ. Энд хэмнэлт байна уу. Авсан обьектууддаа эдгээр байр орон сууцгүй газруудаа оруулж, түрээсийн мөнгөө хэмнэж болохгүй юу.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд