No menu items!
HomeЭрүүл мэнд М.Солонго: Чихрийн шижингийн үед эмийн эмчилгээнээс гадна хооллолт, хөдөлгөөн маш чухал

 М.Солонго: Чихрийн шижингийн үед эмийн эмчилгээнээс гадна хооллолт, хөдөлгөөн маш чухал

-

“УБ Сонгдо” эмнэлгийн Дотоод шүүрлийн их эмч М.Солонго чихрийн шижин өвчний талаар мэдээлэл өглөө.

– Ямар хүмүүсийг чихрийн шижинд өртөх эрсдэлтэй гэж үздэг вэ?

– Жин ихтэй хүмүүс чихрийн шижин тусах эрсдэлтэй байдаг. Хэвлийн тойргийн хэмжээ нь эмэгтэй хүнийх 80 см, эрэгтэй хүмүүсийнх 90 см бол нэгдүгээр эрсдэлтэй гэж үзнэ. Мөн даралт ихэсдэг, цусны сахар нь ихэсдэг, олон цагаар суугаа ажил эрхэлдэг, хөдөлгөөний идэвх сул, эрэгтэй бол сахараа хянуулах нь зүйтэй. Эдгээр нь эрсдэлийн гурваас илүү нь байгаа бол чихрийн шижин тусах дундаас дээш эрсдэлтэй бүлэгт орно. Харин зургуулаа байгаа бол эрсдэл өндөртэй бүлэгт хамаарна.

– Амьдралын хэв маяг чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг үү?

– Сүүлийн үед хийжүүлсэн ундаа, түргэн хоол их хэрэглэдэг болчхоод байна л даа. Энэ нь нөгөө таргалалтыг л нэмэгдүүлээд байгаа юм. Мөн хөдөлгөөн багатай, олон цагаар сууж ажилладаг хүмүүст таргалалт үүсээд байна. Харин таргалалт нь чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл юм. Түүнчлэн удамд нь чихрийн шижин туссан хүн байдаг бол тусах эрсдэлтэй байдаг.

– Нэгэнт чихрийн шижинтэй нь оношлогдсон бол ямар эмчилгээ хийлгэх вэ?

– Хэрэв оношлогдсон бол эхлээд түвшинг нь тогтооно. Улирлын буюу гурван сарын глюкозын дунджийг нь үзээд бага байвал хоолны дэглэмээр зохицуулна. Харин дунд түвшинд байвал нэг юм уу хоёр эмээр эмчилнэ. Маш өндөр байвал тариа болон хүчтэй үйлдэлтэй эмийн эмчилгээ хийдэг. Чихрийн шижингийн үед эмийн эмчилгээнээс гадна хооллолт, хөдөлгөөн маш чухал. Зарим хүмүүс дунд түвшинд хүрчхээд хөдөлгөөн, хоолоор эмчилнэ гээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахгүй яваад байдаг. Эсвэл эм ууж байгаа юм чинь болно гээд хөдөлгөөн, хооллолтоо орхигдуулсан байдаг. Тиймээс мэргэжлийн эмчээс өөрт тохирсон зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүмүүс би чихрийн шижинтэй юм чинь насан туршдаа хоолны дэглэм барих нь гээд шантардаг. “Яаж би бусад хүмүүсийн идэж байгаа юмыг идэхгүй, байнгын бүхэл үрийн талх, хар мах идэх вэ” гэдэг. Идэж уух зүйлээ идэж болно. Гэхдээ огт хэрэглэж болохгүй, өөрт тохирохгүй зүйлсээ эмчээс асуух хэрэгтэй. Өдөр тутам хэрэглэдэг хүнсний 70-аад хувийг өөрт тохирсон хэмжээгээр хэрэглэж болно.  Чихрийн шижингийн хооллолтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүмүүс байгаа. Тэднээс зөвлөгөө авах нь зүйтэй.

– Чихрийн шижингийн хэлбэрүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

–  Чихрийн шижин нь I, II хэлбэр нэг, хоёрын завсрын хэлбэр, бусад шалтгааны улмаас үүсэн хэлбэр гээд дөрвөн том бүлэгт хуваагдаж байдаг. Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин нь ихэнхдээ 0-18 хүүхдэд тохиолддог. Өөрөөр хэлбэл нойрбулчирхайнаас ялгардаг инсулин хэмээх сахар зохицуулах бодисын төрөлхийн дутагдалтай хүмүүс гэсэн үг.

Харин II хэлбэрийн чихрийн шижин нь нийт өвчлөлийн 90-ээс дээш хувийг эзэлдэг. Энэ нь амьдралын явцад үүсдэг бөгөөд 35-аас дээш насныханд ихэвчлэн тохиолддог. Бодисын солилцооны өөрчлөлт буюу эхэнд дурдсан эрсдэлт хүчин зүйлс үүнд нөлөөлдөг.

Сүүлийн үед чихрийн шижингийн нэг, хоёрын завсрын хэлбэр буюу 1.5 нь их тохиолдох болсон. Энэ нь 20-35, заримдаа 45 нас хүртэл оношлогдож байна. Бусад гэдэгт инсулин дааврыг дарангуйлдаг эмүүд хэрэглэдэг, нойр булчирхайн мэс засалд орсны нөлөөгөөр үүссэнийг хэлнэ.

– Чихрийн шинжингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

– Дээр дурдсан эрсдэлт хүчин зүйлээс л хол байна.

  • Хөдөлгөөн хийнэ
  • Жингээ барина
  • Зөв хооллоно
  • Эрсдэлт хүчин зүйл байгаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдана.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд