No menu items!
HomeХэн юу хэлэвЧ.Хашчулуун: Манай экспортын 90 хувь нь нарийн царигтай улсууд руу хийгдэж байна

Ч.Хашчулуун: Манай экспортын 90 хувь нь нарийн царигтай улсууд руу хийгдэж байна

-

Эдийн засагч Ч.Хашчулуун:

– Дэд бүтэц бол улс орны хөгжлийн гол нөхцөл, эдийн засгийн ноён нуруу, гол араг яс нь гэж хэлж болно.

Дэд бүтцийг (эрчим хүч авто болон төмөр замууд, бусад) голдуу хөгжиж буй орнуудад төр байгуулдаг. Учир нь зардал өндөр, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг, хувийн хэвшлийн компани ажиллуулах боломжгүй. Иймээс дэд бүтцийн хувьд заавал ашгийг шаардахгүй, гэхдээ эдийн засгийн үр өгөөжийг тооцох шаардлагатай.

Тэр нь тухайн замаас олох ашиг гэхээс илүү тухайн дэд бүтцийн объектыг байгуулснаар улс орны, орон нутгийн эдийн засаг хэрхэн хөгжиж, орлого нь нэмэгдэж, нийгэм эдийн засгийн хувьд сайжирснаар тооцдог.

Харин төмөр зам, эрчим хүч дээр тарифаар төлбөр авдаг тул эдийн засгийн үр ашгийг тооцохдоо мөн тарифын орлогыг тооцох боломжтой, гэхдээ энэ нь ганц үзүүлэлт биш. нийгэм эдийн засгийн нийт үр ашгаар хэмжих нь зүйтэй.

Нарийн цариг, өргөн царигийн ялгааг олон нийтэд төр засаг, ялангуяа Зам тээвэр хөгжлийн яам мэргэжлийн талаас нь тайлбарлах нь зүйтэй. Монгол Улсын Их хурал баталсан Төмөр замын бодлогод ийм, ийм царигийг ашиглана гэж заасан байдаг.

Нэгэнт баригдсан замыг ашиглах нь зөв, өөрийн үр ашгаа өгч байгаа. Харин цаашид дэлхийн эдийн засгийн хандлага, манай улс хамгийн их экспортолж байгаа гадаад худалдааны зах зээлийн байршил, барааны урсгал, технологийн хөгжил, тээврийн зардлыг бууруулах шаардлагыг бодолцож, өөртөө хамгийн ашигтай хувилбарыг л хэрэглэх хэрэгтэй.

1938- 1988 онуудад бид ихэвчлэн хойд хөрш, социалист орнуудтай худалдаа хийж, тэр нь манай гадаад худалдааны 99 хувийг эзэлдэг байсан бол тэр үедээ тохирсон замтай байсан.

Одоо бол гадаад худалдааны хэмжээ асар их нэмэгдсэн, экспорт, импортын гол урсгал нь Азийн орнууд руу эргэсэн, эд нартай ижил олон улсын стандартыг хэрэглэх нь ирээдүйд манай экспорт улам нэмэгдэх нэгэн нөхцөл юм.

Ер нь 2014 онд экспортын төмөр замыг нарийн царигтай барих Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн Их Хурлаас баталсан бодлогод аль алийг нь ашиглах боломжтой байна гэдгийг заасан байгаа тул, нарийн царигтай замыг ашиглаж болохгүй гэсэн зүйл огт байхгүй.Манайд өмнө нь ч нарийн царигтай замуудыг ашиглаж ирсэн. Тухайлбал, манай анхны төмөр зам (Улаанбаатар-Налайх) 1938 онд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй нарийн төмөр зам тавигдаж, хүн амыг нүүрсээр хангах зорилготой байв.

Хэрлэн голын Чойбалсан өртөөнөөс Тамсаг булгийн хооронд баригдсан нарийн цариг (750 мм)-тай төмөр зам бол Монголын хоёр дахь нарийн царигийн төмөр зам болсон. Тиймээс одоо болохоор бүх төмөр замууд Монголд зөвхөн өргөн царигтай байх ёстой, нарийн царигтай зам байж болохгүй гэдэг нь зүгээр л хүмүүсийг төөрөлдүүлэх эндүүрэл гэж ойлгож болно.

Харин эндүүрлийн хувьд манай улсад маш их алдагдалтай, цаг, зардлыг нэмэгдүүлсэн, өөрийн экспортын боломжоо боомилсон эндүүрэл болоод л байна. Гашуунсухайтын гол экспортын төмөр зам олон жил баригдахгүй байж, баригдах болохоороо урд хөршийн тээврийн системтэй нийцэхгүй өргөн царигтай баригдаж, ердөө л 100 км тээвэрлэсэн бараагаа дахин буулгаж, дахин ачдаг маш зардалтай, үр өгөөжгүй төмөр зам яагаад болчхов оо.

Яагаад энэ зам манай экспортыг нэмэгдүүлэхийн оронд экспортыг гацаах. БНХАУ-ын зах зээлд бусад орнууд ноёрхох хугацаа, боломжийг олгосон замын төсөл болчхов оо гэдэг нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татах асуудал мөн.

Эх сурвалж: Өдрийн сонин

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд