No menu items!
HomeБоловсролЛ.Энх-Амгалан: Төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана

-

Нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн талаар БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Нийслэлд байгаа төрийн өмчийн 40 орчим сургуульд тойргийн бус хүүхдүүдийн 60-70 орчим хувь нь суралцдаг. Нийслэлийн төвийн авто замын ачааллын гол шалтгаан болдог. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 30 орчим хувьд тойргийн бус хүүхдүүд авдаг тогтолцоо өнөөдөр байгаа. Тэгэхээр ирэх 9 дүгээр сарын 1-нээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол хамран сургах тойрогтоо сурч чадахгүй байгаа 57 байршил буюу нийслэлийн 17 цэцэрлэггүй хорооны асуудал байгаа юм.

Бид ирэх хичээлийн жил эхлэхэд ямар ч байсан хамран сургах тойрог, цэцэрлэгт орж чадахгүй байгаа хүүхдүүдээ түлхүү анхаарна.

Зарим хороод дээр 2900 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй мөртлөө дөнгөж 400 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаад бусад нь цэцэрлэгт орж чадахгүй байна. Ийм учраас тухайн төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.

Хувьсах зардлыг хоёр дахин нэмж, хоолны зардлуудыг нь өгнө. Энэ бол зөвхөн 57 байршил дээр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ шүү. Тэгэхгүй бол бүх хувийн цэцэрлэгтэй нийтээр нь хамтарч ажиллах юм шиг буруу ойлголт гарч магадгүй.

Бид цэцэрлэг хүрэлцээтэй байршил дээр ийм бодлого явуулахгүй. Цэцэрлэгт орох сугалаа бол 2-3 насны хүүхдүүд дээр илүү их яригдаж байгаа учраас эхний ээлжинд энэ зорилтот бүлэгт анхаарал хандуулж ажиллана” гэв.

Мөн тэрбээр “Хэн азтай нь сугалаагаар цэцэрлэгт ордог, сугалаанаас гадуур үлдсэн хүүхдүүдэд хувьсах зардал ярьдаггүй. Үндсэндээ цэцэрлэгийн насны 70.000 хүүхэд байлаа гэхэд 20.000 хүүхэд сугалаагаар цэцэрлэгт орчихдог. Үлдсэн 50.000 хүүхэд буюу цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдэд хувьсах зардал гэдэг ойлголт байдаггүй.

Энэ бол анхнаасаа манай төрийн буруу бодлогын гажиг. Бид бүх хүүхдүүд тэгш боломж олгох ёстой. Гэтэл энэ боломжийг олгож чадаагүй бодлогын гажуудлыг залруулах ёстой. Хоёр настай хүүхдүүдэд хувьсах зардал байх ёстой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.

Яагаад гэвэл 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг тэгш олгох хуультай. Тэгсэн мөртлөө 2 настнууд дээр зөвхөн цэцэрлэгт хамрагдсан, сугалааны азтай хүүхдүүд л хувьсах зардалтай үлддэг. Ийм буруу хуваарилалт, төлөвлөлтийн гаж тогтолцоо байсан. Үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлага байгаа шүү” гэдгийг хэлэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд