No menu items!
HomeСэдэвНийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын эргэн тойронд

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын эргэн тойронд

-

Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын талаар албаны хүмүүсийн өгсөн мэдээлэл болон холбогдох хүмүүс байр сууриа илэрхийлснийг нэгтгэн хүргэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчид буцаан олголт өгнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих дараах арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно.

/2022.04.20, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар /

А.Ариунзаяа: Өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Энэхүү хууль хэрэгжсэнээр албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянган хүн, сайн дурын даатгуулагч 147 мянган хүн хамрагдана.

Нэг сая болон түүнээс доош төгрөгийн орлогоос төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно. Үүнд 172 тэрбум буюу 2022 оны төсөвт 150 тэрбум, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг тавигдсан. Энэ бол төсвөөс буцаан олголт хийгдэнэ гэсэн үг.  Ингэснээр иргэн эхэлж НДШ-ийг төлнө. Тэр хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно гэсэн үг. Харин өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй.

/2022.04.20, Хэвлэлд мэдээлэл өгөх үеэр/

Д.Энхбат: НДC чухам хаашаа яваад байна вэ?

Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат: Илүү хувь нэмэр оруулж байгаагаа дэмжих биш, шийтгэдэг хамтын тогтолцоо гарцаагүй унадаг. Ядарсан нэгэндээ туслах, ажлыг урамшууллынхаа үндсэн зарчмыг нураах замаар хийдэггүй. Уг нь энэ бүгд бол менежментийн энгийн дүрмүүд. НДC чухам хаашаа яваад байна вэ?

Ер нь НДС бол иргэдийн хадгаламж, ХО учир ЗГ-ын мөнгө биш юм. УТ-ийн зорилгоор халамж болгож тараадаг сан бол бүр биш. Түүнийг УТ-чид захиран зарцуулж байгаа цагт НДС хямарч дуусахгүй, дампуурах нь цаг хугацааны л асуудал. Манай НДС яг энэ замаар явсаар байна.

/2022.04.20, Дангаасүрэнгийн ЭНХБАТ цахим хуудас/

Ч.Отгочулуун: НДШ-ийн 50 хувийг буцаан өгч байгаа нь чөтгөрийн тойргийг эхлүүлнэ

АН-ын  дэд дарга Ч.Отгочулуун: УИХ Үнэ тогтворжуулах хуулийн төслийг баталсан. Үүгээр том гажуудалтай зүйл хийсэн байна. Тэр нь Монголбанкыг Засгийн газрын агентлаг шиг ажилладаг байлгахаар хуульчилжээ.  Засгийн газар, шүүх хоёр нэг хүн мэт  ажиллаад эхэлбэл дарангуйлал тогтоно. Учир нь Засгийн газар дахин сонгогдохын тулд улс төр хийж, шийдвэрийг нь шүүх дагана. Үүнтэй адил Төв банк хараат бус, бие даасан байх ёстой.

Төсвийн тодотголыг харахад хүн  бараг явдаггүй аймгийн сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих  нь хэвээрээ байна лээ. Гэтэл Дарханы замыг ашиглалтад оруулж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Дарханы зам бол стратегийн өндөр  ач холбогдолтой зам учраас хурдхан ашиглалтад оруулах ёстой. Тэгж байж газар тариалангийн бүс нутаг болох Булган, Сэлэнгээс үр тариагаа хямдхан авна.

Төсвийн тодотгол дээр гадаад өрийг өсгөхөөр тусгажээ. Эрүүл эдийн засагтай улсад Засгийн газрын гадаад өр нь эдийн засгийнхаа 20 хувиас хэтрэхгүй гэж үздэг. Монгол шиг хөгжиж буй оронд гадаад өр нь 40 хувиас дээш хэтрэхгүй бол сайн гэж үздэг. Гэтэл төсвийн тодотголоор гадаад өрийг 60 хувь болгож өсгөжээ.

Гадаад өрөөр улс орны эдийн засгаа сэргээсэн улс нэг ч байхгүй шүү. Харин ч экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой.

Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг  сая төгрөгийн цалинтай иргэдэд буцааж өгөх шийдвэр гаргасан. Гэтэл дээрх шийдвэр нь чөтгөрийн тойргийг өдөөчихлөө. Бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Дараа нь цалингийн хэмжээг бага зэргээр өсгөлөө гэхэд ахиад л  хүнс, барааны үнэ өснө. МАН татвар төлөгчдийн мөнгөөр асар их хэмжээний тархи угаалт явуулж байна. Түр хугацаанд аргалж болох ч урт хугацаандаа Монголын эдийн засгийн ирээдүйг мөхөөнө шүү.  Тиймээс гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй.

/2022.04.22, Ардчилсан нам/

Ч.Хашчулуун: НДШ-ийн 50 хувийн буцаан олголт төсвийн ачааллыг улам нэмэгдүүлнэ

МУИС-ийн дэд профессор, эдийн засагч Ч.Хашчулуун: Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд НДШ-ийн хувийг бууруулах боломжгүй. Нийгмийн даатгалын тогтолцоо алдагдалтай явж байгаа бөгөөд алдагдал улам нэмэгдэх аюултай учир шимтгэлийг бууруулах боломж тааруу байгаа. НДШ-ийг бууруулахын тулд хамрагдах хүрээг нь нэмэгдүүлж, малчид, наймаачид, хувиараа бизнес эрхлэгчид зэрэг хүмүүсийг нийгмийн даатгалд хамруулж байж л татварын хувийг багасгаж болно. НДШ-ийн 50 хувийн буцаан олголт буруу шийдвэр биш гэхдээ системийн хувьд шийдэл биш. Гэсэн хэдий ч улсын төсөвт маш хүнд тусна.

НДШ-ийн 50 хувийн буцаан олголт урт хугацаанд оновчтой шийдэл биш. Угаасаа алдагдалтай байгаа нийгмийн даатгалын тогтолцооны алдагдал улам нэмэгдэнэ гэсэн үг. Урт хугацаандаа тэтгэврийн тогтолцоогоо сайжруулах, нийгмийн даатгалын санг алдагдалгүй болгох, иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлого баримтлах хэрэгтэй.

/2022.04.19, gogo.mn/

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд