No menu items!
HomeНийгэм"Амны хаалт зүүхээ боль" гэж зөвлөхөд эрт байгааг анхаарууллаа

“Амны хаалт зүүхээ боль” гэж зөвлөхөд эрт байгааг анхаарууллаа

-

Коронавируст халдвар дэгдэж эхэлсэн цагаас эхлэн амны хаалт зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зайг барих зэрэг халдар, хамгааллын энгийн дүрмүүдийг баримталсаар ирсэн. Гэтэл өдөрт батлагдах халдварын тоо буурч, урин дулаан цаг ирсэн энэ үед иргэд амны хаалт зүүх нь багассан.

Зарим улс орнууд гадаа талбайд амны хаалт зүүх журмаа цуцалж байгаа талаараа мэдээллээд буй. Тухайлбал, Испанид энэ журам хэрэгжиж, нийтийн тээврийн хэрэгсэл болон эрүүл мэндийн төв, асрамжийн газар, эмнэлэг, эмийн сан зэрэг эмзэг бүлгийн хүмүүс байнга очдог газрууд, олныг хамарсан урлаг, спортын үйл ажиллагааны үеэр амны хаалт заавал зүүхийг зөвлөөд байгаа юм.

Манай улсын хувьд амны хаалтыг гадна орчинд зүүхгүй байж болох эсэх талаар нэгдсэн нэг журам хараахан гараагүй байна.

АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, доктор С.Чимидцэрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа коронавируст халдварын шинэ хувилбарууд гарч, вирус мутацлагдах эрсдэл байгааг онцолж, амны хаалтыг бүрмөсөн зүүхээ боль гэж одоогоор зөвлөхөд эрт байгааг сануулсан байна.

Мөн тэрбээр агаарын солилцоо хязгаарлагдмал нөхцөлд амны хаалт зүүх нь зөв.  Гадаа задгай орчинд эрсдэл харьцангуй гайгүй ч хувь хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг зөвлөжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд