No menu items!
HomeДэлхийАНУ Путиний охидыг эдийн засгийн хоригтоо орууллаа

АНУ Путиний охидыг эдийн засгийн хоригтоо орууллаа

-

АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо багтаажээ.

Үүнээс гадна ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийнхнийг хоригийн жагсаалтдаа нэмж оруулсан байна.

Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн а ллагатай холбоотой хариу арга хэмжээ юм.

Уг а ллагыг ОХУ-ын эрх баригчид үгүйсгэж, Киевийн эрх баригчдын зохион байгуулсан суртал нэвтрүүлэг гэж тайлбарлаж байгаа.

Харин “Нью-Йорк Таймс” сонин хиймэл дагуулаас авсан зургаар а ллага Буча хот Оросын цэргүүдийн хяналтад байх үед гарсныг баталсан юм.

Гэсэн хэдий ч Лхагва гарагт хэлсэн үгэндээ Путин уг хэргийг “Киевийн дэглэмийн бүдүүлэг өдөөн хатгалаг” гэж тодорхойлжээ.

Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм.

Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг гэнэ.

Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг ажээ. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал үзэж байна.

Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлжээ.

“Путиний хөрөнгийн зарим хэсэг гэр бүлийнх нь гишүүдийн нэр дээр нуугдаж байгаа гэж үзээд бид тэднийг хоригтоо нэмж байна” гэж албаны эх сурвалж тайлбарласан байна.

Өчигдөр зарласан ээлжит хоригт:

  • ОХУ-д шинээр хөрөнгө оруулахыг хориглох
  • Оросын хамгийн том хувийн банк Альфа банк, хамгийн том санхүүгийн байгууллага Сбербанкд хатуу хориг тавих
  • Төрийн өмчийн томоохон компаниудад хориг тавих
  • ОХУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийнхэнд хориг тавих арга хэмжээнүүд багтжээ.

Өчигдөр бас Европын Холбоо ээлжит хориг арга хэмжээнийхээ  талаар хэлэлцэхдээ Оросын эрчим хүчний импортыг хязгаарлах асуудлыг хөндсөн байна.

Эхний ээлжид ОХУ-ын нүүрсний импортод хориг тавих дээр гишүүн орнууд санал нэгджээ. Европын Холбоо жил бүр 4 тэрбум еврогийн нүүрсийг Оросоос импортолдог.

Европын Холбооны ихэнх орнууд Оросын эрчим хүчний импортоос өндөр хамааралтай, шууд татгалзахаас болгоомжилж байгаа. Гэвч Бучад гарсан хядлага тэднийг байр сууриа эргэн харахад хүргэж байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд