No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилХүүхэд нүдээ ойр ойрхон анивчих, нойргүйдэх зэрэг шинж илэрвэл эмчид ханд

Хүүхэд нүдээ ойр ойрхон анивчих, нойргүйдэх зэрэг шинж илэрвэл эмчид ханд

-

Дэлгэцийн донтолтын үед дараах шинж илрэх бөгөөд илэрсэн тохиолдолд заавал эмчид үзүүлэхийг НЭМҮТ-өөс сануулж байна.

  • Нүдээ ойр ойрхон анивчих
  • Нойргүйдэх (уйлагнах, ойр ойр сэрэх, байнга эвшээх гэх мэт)
  • Толгой нь үргэлж өвдөх
  • Уур бухимдалтай болох
  • Хичээлээ шалтгаангүй таслах
  • Аливаа зүйлд сонирхолгүй болох
  • Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих

Хүүхдийн дэлгэц ашиглах тохиромжтой хугацааг хэрхэн тодорхойлсон байдаг бол, дэлгэцийн дотолтын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Энэ талаар мэргэжилтнүүд юу гэв.

“0-2 насны хүүхэд дэлгэц огт хэрэглэж болохгүй”

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмч, Анагаах Ухааны магистр Б.Насанбурмаа: Бага насны хүүхдүүдийн дэлгэцийн хэвийн хэрэглээг хангах нь хамгийн чухал. Хэвийн хэрэглээг хэвшүүлэхгүй байснаар л дэлгэцийн хамааралтай хүүхдүүд олширч байна.

ДЭЛГЭЦИЙН ХЭВИЙН ХЭРЭГЛЭЭНД 0-2 НАСНЫ ХҮҮХДЭД ДЭЛГЭЦ ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ, 2-5 НАСНЫ ХҮҮХДҮҮД ХОНОГТ ГУЧИН МИНУТААС НЭГ ЦАГ ХҮРТЭЛ, 5-12 НАСНЫ ХҮҮХДҮҮД НЭГ ЦАГААС НЭГ ЦАГ ГУЧИН МИНУТ ҮЗЭХ, 13-18 НАСНЫ ХҮҮХДҮҮД НЭГ ЦАГ ГУЧИН МИНУТААС ХОЁР ЦАГ Л ҮЗЭХ ЁСТОЙ.

“Булчин татваганах буюу байн байн нүдээ анивчих, мөрөө хөдөлгөх, хоолойгоо засах шинж илэрч байвал дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн байна”

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч Х.Цэндсүрэн: Дэлгэцийн донтолт гэдэг нь ямар нэгэн байдлаар тархины бүтцийн эмгэг өөрчлөлт үүсгэж, бие болон сэтгэл зүйн хувьд хараат байдал үүсгэдэг. Улмаар тодорхой шинж тэмдэгүүд илэрнэ.

Долоо хоногт хамгийн багадаа 30 цагийг зарцуулж байвал энэ нь ямар нэгэн байдлаар дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн, донтолтод хүрч байна шүү гэсэн дохио болдог.

Дэлгэцийн донтолтын үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ. Үүнд:

Сэтгэцийн талаас илрэх шинжүүд

  • Анхаарал төвлөрөл буурах
  • Мартамхай болох
  • Шийдвэр гаргах чадвар буурах зэргээр танин мэдэхүйн чадварууд буурна.

Хүүхдүүд хичээлээ хийхдээ анхаарал нь сарних, хичээлээ ойлгохгүй байвал дэлгэцийн хэрэглээ их байгаа эсэхийг хянах хэрэгтэй.

  • Нойрны хямрал
  • Бага насны хүүхэд шүдээ хавирах, хар дарж зүүдлэх, зүүдэндээ ярих, босож явах
  • Сэтгэл санааны хямрал
  • Удаан хугацаанд цахим орчинд бичлэг үзэх, тоглоом тоглосонтой холбоотойгоор юм хийх идэвх сонирхол буурч улмаар тоглоом тоглохгүй л бол сэтгэл түгших, тогломоор санагдах нь ямар нэгэн байдлаар донтолт үүсгэсэн байна гэсэн үг.
  • Огцом уур уцаартай болох
  • Булчин татваганах буюу байн байн нүдээ анивчих, мөрөө хөдөлгөх, хоолойгоо засах шинж илэрч байвал дэлгэцийн хэрэглээ хэтэрсэн байна гэж ойлгож болно.
  • Зарим хүүхдүүдэд хараа болон сонсголын хий үзэгдэл, орондоо шээх шинж тэмдэг илэрдэг.

Төрх үйлийн талаас илрэх шинжүүд:

  • Хүүхэд тоглоом тоглохын тулд худал хэлэх, хулгай хийх
  • Ээж, ааваасаа худал хэлж мөнгө аваад цахим тоглоомын газраар орох
  • Сурлагадаа муудаж, хичээл хийх сонирхолгүй болох
  • Бусдад уруу татагдсаны улмаас хэрэгт холбогдох
  • Хорт зуршилд автах хандлага ажиглагдах
  • Гэр бүлийн үүрэг хариуцлагаа умартах

Биеийн талаас илрэх шинжүүд:

  • Гарын алга, хөлийн ул хөлрөх
  • Маш удаан хугацаанд сууснаар ядралт, сульдалт үүснэ
  • Толгой өвдөх, нүдний угаар хөших, нүд хуурайших, харуу муудах
  • Хоолны дуршил буурч, биеийн жингээ алдах
  • Хүзүү хөших, нуруу болон гарын хэлбэр өөрчлөгдөх
  • Хөдөлгөөний хомсдолтой холбоотойгоор цус багадалт, хоол боловсруулах замын өөрчлөлтүүд, нурууны бүтцийн өөрчлөлт

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд