No menu items!
HomeЭрүүл мэндМ.Тэмүүлэн: Дасгал, хөдөлгөөнийг хэтрүүлэлгүй, тааруулж хийвэл үений нөхөн төлжих нөхцөл бүрддэг

М.Тэмүүлэн: Дасгал, хөдөлгөөнийг хэтрүүлэлгүй, тааруулж хийвэл үений нөхөн төлжих нөхцөл бүрддэг

-

“УБ Сонгдо” эмнэлгийн  үе мөч, гэмтлийн мэс заслын эмч М.Тэмүүлэн үе мөчний өвчлөлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна

Үе мөчний өвчлөл юунаас болж үүсдэг вэ?

Үе мөчний өвчлөл үүсгэх олон шалтгаан бий. Голлох шалтгаан нь гэмтэл, дархлалын эмгэг, халдвар, бодисын солилцооны эмгэг, зарим эрдэс витамины дутагдал зэрэг байдаг. Бодисын солилцооны эмгэгийн нийтлэг жишээ бол таргалалт. Халдварын хувьд олон хүчин зүйлс бий. Манайхны хувьд гүйлсэн булчирхайн үрэвслээс үүдэлтэй халдвар нийтлэг байдаг. Дархлалын шалтгаантай эмгэгийн хувьд хэрх өвчин байна. Эдгээрийн улмаас үе өвчилдөг гэсэн үг. Манай орны хувьд халдвар, гэмтэл, бодисын солилцооны шалтгаантай эмгэгүүд харьцангуй өндөр.

Мөн үенд яс ургачихлаа гэдэг нийтлэг буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Яс бол хавдар шиг шууд ургах эд биш. Харин олон жилийн явцад элэгдээд өөр хэлбэрт орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үе үүсгэж байгаа яс хоорондоо хавираад, олон жилийн явцад элэгдээд муудаж байна гэсэн үг. Тэр элэгдсэн гадаргуу нь өвчин үүсгэж байгаа болохоос хэлбэрт орсон яс өвдөлт үүсгэх нь бага гэж үздэг.

Үе мөчний өвчин яагаад архаг, ужиг хэлбэрт шилждэг вэ?

Үе мөч цусан хангамж, тэжээл муутай, байнгын ачаалал авдагтай холбоотойгоор өвчин нь архаг, ужиг хэлбэрт шилждэг. Тиймээс настай хүмүүсийн ихэнх нь нуруу, өвдөг, түнхний өөрчлөлттэй болсон байдаг.

Үе мөчний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

1. Архины хэрэглээгээ тохируулах- Ингэснээр гэмтлээс үүдэлтэй үений эмгэгт  өртөх магадал багасна.

2. Хайхрамжтай байх – Эрсдэлтэй спортоор хичээллэж байгаа бол хамгаалалтын хэрэгслүүдээ зүүх, машин жолоодож байгаа бол дүрмээ баримтлах, юмыг хэт хүчилж, бярдаж хийхгүй байх хэрэгтэй.

3. Ажил, амьдралын тэнцвэрээ хадгалах – Өвчин дөнгөж эхэлж байхад арга хэмжээ авах боломж байхад “Би ажилтай” гээд яваад байдаг. Үүнээс үүдэлтэйгээр үений эмгэг даамжрах нөхцөл бүрддэг.

4. Хоол хүнсээ тохируулан хэрэглэх- Чихэр, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг онцгой анхаарахгүй бол таргалалт, амны хөндийн үрэвсэлт өвчин нэмэгдэж байна. Энэ нь цаашлаад үений эмгэгт хүргэх шалтгаан болдог.

5. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх- Хэтрүүлэлгүй, тааруулж хийвэл үений нөхөн төлжих нөхцөл бүрддэг. Бусад эрхтнүүдтэй харьцуулахад нөхөн  төлжих нь удаан  ч гэлээ хөдөлгөөн хийснээр төлжих нөхцөл бүрдэж байдаг. Тиймээс хөдөлгөөн заавал хийх хэрэгтэй.

6. Амралтаа тааруулах

7. Биеийн жингийн илүүдэл- Үүнийг онцгой анхаарахгүй бол үений эмгэгүүд түгээмэл болох хандлагатай байна. Биеийн жинг зохистой хэмжээнд барьснаар үений архаг элэгдэл, өөрчлөлтөд орох магадлал буурна.

Үе нэгэнт өвдсөн бол ямар эмчилгээ хийх вэ?

Үе нэгэнт өвдсөн бол хэд хэдэн төрлийн эмчилгээ хийдэг. Үүнд:

1. Физик, нөхөн сэргээх эмчилгээ

2. Уламжлалт эмчилгээ

3. Эмийн эмчилгээ – Энэ нь дотроо хэдэн төрөлтэй. Тухайлбал тарилга болон мэс заслын эмчилгээ байна. Үений тарилга эмчилгээ сүүлийн үед их хөгжсөн. Харин мэс заслын эмчилгээ нь дурангийн болон нээлттэй гэсэн хоёр зарчмаар явагдана. Зарим тохиолд энэ хоёрыг хавсраад хийдэг. Үений өвчнийг эмчилж байгаа дэлхийн жишиг ийм л байна даа.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд