No menu items!
HomeДэлхийАнатолий Антонов: Оросын Зэвсэгт хүчний хяналтад байсан хотод нэг ч энгийн иргэн...

Анатолий Антонов: Оросын Зэвсэгт хүчний хяналтад байсан хотод нэг ч энгийн иргэн халдлагад өртөөгүй

-

Оросын цэргүүдийн хяналтад сар орчмын хугацаанд байсан Киевийн ойролцоох суурин газруудыг Украины арми чөлөөлсний дараа Оросын цэргүүдийн үйлдсэн цэргийн гэмт хэргийн аймшигт зураглал дэлхий нийтэд ил боллоо хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Эдгээр нутаг дэвсгэрт олон тооны аллага, хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдсэн баримтыг хүний эрхийн байгууллагууд цуглуулсан байна. Харин Британийн Гадаад хэргийн яам эдгээр гэмт хэргийг мөрдөн шалгах ажилд тусална гэж амлажээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, “Байлдааны явцад Оросын цэргүүд олон оронд хориглодог зэвсэг ашиглаж, орон сууцнууд руу ихээр буудсан. Ингэснээр иргэний дэд бүтцийн объектууд сүйдсэн гэдгийг нотлох баримтуудыг “Эмнести Интернешнл” олон улсын байгууллагын ажилтнууд олж авсан” хэмээжээ. Оросын цэргүүдийн уг үйлдлийн улмаас энгийн иргэд олноор амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгдсэн байна. Олон улсын эрхзүйн үүднээс дайны цагт зэвсэггүй энгийн иргэдийг хөнөөх нь цэргийн гэмт хэрэгт тооцогддог аж.

Оросын арми Беларусийн хил рүү ухарснаас хойш Украины цэргүүд Буча хотыг чөлөөлсөн. Энэ үйл явдлын дараа олон нийтийн сүлжээгээр тус хотын гудамжинд олон цогцос байгааг харуулсан гэрэл зураг, дүрс бичлэг цацагдах болсон юм. Мөн Ройтерс, ВВС, AFP тэргүүтэй томоохон агентлагуудын сурвалжлагчид тус хотод очиж мэдээлэл дамжуулсан бөгөөд олон тооны цогцос байгааг баталсан байна.

Харин гудамжинд гарыг нь ард нь хүлж, буудан хөнөөсөн энгийн иргэдийн хэдэн зуун цогцос бүхий бичлэг цахим орчинд тархсаны дараа “ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байсан Украины Буча хотоос Оросын цэргийг татан гаргасны дараа энгийн иргэд амь үрэгдсэн. Оросууд хотоос гарсны дараа Украины арми халдлага үйлдсэнийг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үл тоомсорлож байна” гэж Вашингтонд суугаа ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов мэдэгдэв.

Тэрээр “Newsweek” сэтгүүлийн асуултад хариулахдаа “Оросын Батлан ​​хамгаалах яам эдгээр худал гүтгэлгийг бүрэн няцаасан. Оросын цэргүүд 3-р сарын 30-нд Буча хотоос гарсан гэдгийг онцлон хэлмээр байна. Украины эрх баригчид энэ бүх өдрүүдэд чимээгүй байснаа Оросын нэр хүндийг гутааж, өөрсдийн хийснээ далдлахын тулд гэнэт шуугиан тарьсан бичлэг байршууллаа” гэжээ.

Мөн Анатолий Антонов “Оросын Зэвсэгт хүчний хяналтад байсан хотод нэг ч энгийн иргэн халдлагад өртөөгүй гэдгийг би бүрэн хариуцлагатайгаар онцлон хэлмээр байна. Харин ч эсрэгээрээ манай цэргүүд энгийн иргэдэд зориулан 452 тонн хүмүүнлэгийн тусламж хүргэсэн. Гэтэл Оросын цэргүүдийг гарсны дараа, Украины Зэвсэгт хүчин Буча хотын иргэдийг буудсан гэх баримтыг АНУ зориудаар үл тоомсорлож байна. Энэ бол энгийн иргэдийн амь насыг хохироосон байж болзошгүй зүйл юм” гэж нэмж хэлэв.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам ням гарагт мэдээлэл хийхдээ, “Оросын зэвсэгт хүчин Киев мужид байрлах Буча хотоос 3-р сарын 30-нд гарсан. Энгийн иргэдийг хөнөөсөн нотлох баримтууд нь Украины Аюулгүй байдлын албаны офицерууд тус хотод очсоноос хойш дөрөвхөн хоногийн дараа ил болсон” гэж мэдэгдэв. Гуравдугаар сарын 31-нд Буча хотын дарга Анатолий Федорук цахим хаягаараа Буча хотод Оросын цэрэг байхгүй гэдгийг зарласан хэмээн ОХУ-ын БХЯ онцолжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд