No menu items!
HomeНийгэм"Шаардлага хангаагүй барилгын материал сульдах, амархан ядрах, нүд, хамар загатнахад нөлөөлдөг"

“Шаардлага хангаагүй барилгын материал сульдах, амархан ядрах, нүд, хамар загатнахад нөлөөлдөг”

-

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 2022.04.01-ний хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч 90 хүүхдээс ирүүлсэн хүсэлтийг уламжиллаа.

Тус хөтөлбөрийн оролцогчид өвлийн амралтаараа дотор орчны агаарын чанарын талаар, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хүн амьдралынхаа 90 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг, ялангуяа хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчиндоо өдөр тутам 5-10 цагийг өнгөрүүлдэг байна. Улаанбаатар хотноо хүн амын төвлөрөл их, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байдгаас үүдэлтэй эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн танхимын ачаалал байх ёстой хэмжээнээс 2-4 дахин их байдаг.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Ногоон титэм” ХХК хамтран 2019 онд нийслэлийн айл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага гэх зэрэг 75 нэгжийн 265 сорьц цуглуулан дээжид дэгдэмхий органик нэгдлүүдийн хэмжилт хийжээ.

Үүний үр дүнд зарим төрлийн органик нэгдэл нь ДЭМБ, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зөвлөмжид зааснаас хавьгүй илүү байгааг тогтоожээ. Эдгээр хорт нэгдлийн үүсэх шалтгаан нь дотор орчинд ашиглаж буй барилгын материал, тэр дундаа будаг, өрөө тусгаарлалтын хана, хивс, хивсэнцэр гэх зэргээс дэгддэг байна.

Цар тахлын өмнө үед манай улс жилдээ 599 сая ам.долларын барилгын материал импортолж байсны 99 хувь нь хилийн хяналтад хамрагддаггүй байна. Чанар, стандартын шаардлага хангахгүй барилгын материалаас ялгарч буй хорт органик нэгдлүүдээс шалтгаалж сульдах, амархан ядрах, толгой өвдөх, нүд, хамар, ам загтнах зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Цаашлаад багтраа, зүрх судасны өвчин, хавдрын суурь шалтгаан болох эрсдэлтэй.

2021 оны байдлаар Монгол Улсад нийтдээ 24 мянган хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, эмнэлгийн хяналтад байдаг ба үүнд 19-өөс доош насны хүүхдүүд 456 байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд 115 хүүхэд шинээр хорт хавдар өвчний онош тогтоолгосон байна. Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа энэ цаг үед 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болсон “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн оролцогч хүүхдүүдээс “Агаарын бохирдол бол чимээгүй тахал юм.

Тиймээс нэн тэргүүнд хүүхдүүдийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт барилга, байгууламжийг бүтээхэд, сэргээн завсарлахад ашиглаж буй барилгын материалын чанар, стандартыг сайжруулах, агаар сэлгэлтийг сайжруулахад Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон насанд хүрэгчид, шийдвэр гаргачдаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө үү” гэдэг хүсэлт гаргасан гэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд