No menu items!
HomeОнцлохКовидын халдварын үед хориглох зүйлс

Ковидын халдварын үед хориглох зүйлс

-

Ковидын халдвар авсан хүн ямар зүйл дээр анхаарах, юуг хориглох ёстой талаарх мэргэжилтнүүдийн зөвлөмжийг эмхэтгэн хүргэж байна.

“Ковидын халдвар авсан үед удаан хэвтэж болохгүй”

Ковидын халдвар авсан үед хэдийгээр бие махбод ядарч, сульдсан ч удаан хугацаанд хэвтэх нь муу үр дагавартай аж. Тодруулбал, удаан хугацаагаар хэвтэх нь эдгэрэлтийг удаашруулдаг. Мөн ковидын халдвар болон амьсгалын замын өвчлөлийн үед хэвтээ байдалд удаан байснаар хэвтсэн тал руугаа агааржилт явагдахгүйн улмаас хэвтэж буй тал руу шүүдэс ялгарч, уушгины тэр хэсэгт хатгаа үүсэх сөрөг нөлөөтэй аж. Тиймээс аль болох босоо тэнхлэгт байх нь чухал гэдгийг мэргэжилтэн онцолж байна.  Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Цэнджав Ковидын халдварын дараах сэргээх засахын бас нэг чухал дасгал бий. Ядрах хам шинжийг удаан үргэлжлэхгүй, үлдэцгүй эмчилэхийн тулд удаан хэвтэж болохгүй. Ковидын халдварын үед ядраад байна, сульдаад байна гээд удаан хугацаанд хэвтээ байрлалд байх нь бас хор нөлөөтэй, эдгэрэлтийг удаашруулдаг” гэсэн юм.

“Хэт ачаалалтай дасгал хийхийг хориглоно”

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав: Халдварын үед аль болох хөнгөн римттэй дасгал, амьсгалын дасгал хийх нв зөв. Халдвар авсныхаа дараа биеийн хүчний ачааллыг тохируулах шаардлагатай. Залуучууд ачаалал хэтрүүлсэн фитнессийн дасгалуудыг хийж байна. Энэ буруу.

Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгөх нь эсрэг заалттай гэдгийг тодотгоё.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн.

“Халдварын үед ямаа, загасны мах, будааны зутан хэрэглэхийг цээрлэнэ”

Уламжлалт Анагаах Ухаан, Технологийн Хүрээлэнгийн Эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч Г.Жаргалсайхан “Ямар ч ханиад, коронавируст халдвар эхэндээ хоолой хөндүүрлэж өвдөх, хамрын угаар шархирах, шингэн нус гоожих, толгой өвдөх зэрэг шинжүүдээр илэрдэг. Энэ үед хонь, үхрийн махны шөлөнд цагаан гаа, сармис хийж хэрэглэх хэрэгтэй. Мөн ханиад, халдварын эхэн үед бантан, гурилтай шөл, ясны шөл зэрэг тэгш чанартай, шингэц сайтай хоол хүнс, ширгээсэн ус, буцалсан бүлээн ус, зөгийн балтай ус, аарц, үзэм, чацарганы шүүс уух хэрэгтэй.

 Харин хүйтэн ус, хоол цай, будааны зутан хэрэглэхийг цээрлэнэ. Шар болон цагаан будаа нь хүйтэн чанартай, хийг ихэсгэдэг хоол ундны төрөлд багтдаг.

Халдвар хүндэрч уушгинд нөлөөлсөн үед үхэр, хонины махтай шөлийг бууцай, юуцай, яншуй зэргээр амтлан чанаж, халуун бүлээнээр нь идэх, мөн гоньд, цагаан гаа, задь, лишь, үсү зэргээр амталж жигнэсэн бууз, банш идэх, улаан буудайн гурилан бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Харин ямаа, загасны мах, будаа халуун орны үрийн зүйлс, зутан шөл хэрэглэхийг цээрлэнэ. Эдгээр нь сэрүүн чанарын хүнс юм. Шингэц сайтай хэдий ч шим тэжээл багатай тул тухайн өвчний үед хэрэглэхэд зохисгүй гэж үздэг.

Халдварлаад эдгэрсний дараа ядарч сульдах, ханиалгах, цээж давчдах зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилж байна. Тиймээс хий дарах идээ, ундааг голчлон зөвлөж байна. Үүнд, шар тос, арвайн гурил, шар будаатай цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, хайлмаг зэрэг багтана” гэлээ.

“Архи, согтууруулах ундаааны зүйл хэрэглэхийг хориглоно”

Мөн мэргэжилтнүүд эдгэрээд удаагүй байж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Ковидоор өвдсөн байж хэтрүүлэн ууснаас мэдрэл сульдлын хам шинж ихээр илэрч байгаа аж. Шарталт нь элэгний болон тархины эсүүдийг нэг дор хүчтэй гэмтээдэг. Вирусын халдвараар хөнгөн ч бай, хүнд ч бай өвчилсөн тохиолдолд бүх дархлаа дайчлагдан организм арай гэж сэргэж байхад энэ мэт зүйл нь дахиад дархлааг унагаах эрсдэлтэй.

“Хүүхдэд цус шингэлэх Аспирин гэх мэт эмийг өгч болохгүй”

УБТЗТЭ-ийн Чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Бат-Амгалан: Коронавирусын халдварын үед хүүхэд болон том хүнд цус өтгөрөлтөөс сэргийлэх зорилгоор тохирох эмийг тохирох тунгаар өгч байгаа. Хүүхдэд цус шингэлэх Аспирин гэх мэт эмийг өгч болохгүй. Харин зөв шингэнийг хангалттай хэмжээгээр, ойр ойрхон, бага багаар уулгах хэрэгтэй. Ковидоор өвдсөн хүүхдийн тухайд цус өтгөрөл тохиолдохгүй байгаа. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд