No menu items!
HomeХөтөчХөтөч: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэдрэлийн төрөлжсөн эмнэлгүүд

Хөтөч: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэдрэлийн төрөлжсөн эмнэлгүүд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг мэдрэлийн төрөлжсөн эмнэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Та сонирхсон эмнэлгийн жагсаалт, зарим шинжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай “Хөтөч” булангаар зочлоорой.

“Баяр” эмнэлэг

“Баяр” эмнэлэг нь тархи, мэдрэлийн бүх төрлийн өвчнийг оношлож, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн Нуруу-ууц, ясны сийрэгжилт, гэмтлийн, үений, хавдрын гаралтай өвдөлтийн эсрэг эмчилгээг хийдэг ажээ.

Холбогдох утас: 9913 7056

Фэйсбүүк хаяг: Тархи-Мэдрэлийн Баяр эмнэлэг

“Рефлекс” эмнэлэг

Рефлекс эмнэлэг нь мэдрэлийн өвчний үзлэг, нарийвчилсан оношилгоо хийж, зөвлөгөө өгнө. Рефлекс эмнэлэг нь хүн амд мэдрэлийн өвчний тусламж үйлчилгээ үзүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зөв оношлох, эмчлэх, тууштай зөвлөлгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг.

Холбогдох утас: 7577 1227, 9917 1227

Фэйсбүүк хаяг: Рефлекс мэдрэлийн эмнэлэг

“Алт-Болд” эмнэлэг

“Алт-Болд”  мэдрэлийн эмнэлэгт үзүүлэн мэдрэлийн эмчилгээ хийлгэх боломжтой. Мөн тус эмнэлэг нь сувилахуйн төвтэй бөгөөд уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлдэг байна.

Холбогдох утас: 7788 5888

Фэйсбүүк хаяг: Алт-Болд Төв

“Болормед” эмнэлэг

“Болормед” эмнэлэг нь мэдрэлийн өвчнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлэг цус харвалтын дараах эмийн болон нөхөн сэргээх эмчилгээг хийдэг байна.

Холбогдох утас: 9903 1946

Фэйсбүүк хаяг: Болормед мэдрэлийн эмнэлэг

“Санус” эмнэлэг

“Санус” мэдрэлийн эмнэлэг нь тархины бичлэг, булчин мэдрэлийн бичлэг хийхээс гадна шарлга,  зүү төөнүүрэн эмчилгээ хийдэг байна. Тус эмнэлгийн эмч М.Амаржаргалтай хийсэн ярилцлагыг уншиж, мэдээлэл авах бол ЭНД дарна уу.

Холбогдох утас: 7000 3297

Фэйсбүүк хаяг: Санус дотор мэдрэлийн эмнэлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд