No menu items!
HomeХөтөчНийслэл дэх бариа заслын эмнэлгүүдийн мэдээлэл

Нийслэл дэх бариа заслын эмнэлгүүдийн мэдээлэл

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бариа заслын зарим эмнэлгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Та сонирхсон эмнэлгийн жагсаалт, зарим шинжилгээний үнийн мэдээллийг авахыг хүсвэл манай “Хөтөч” булангаар зочлоорой.

“Алтан мутар” эмнэлэг

“Алтан мутар” эмнэлэг нь нурууны эмгэгийг оношлон мэсийн болон эмийн бус цогц эмчилгээг хийдэг байна. Нурууны эмгэг тус бүрт, мөн өвчтөн бүрийн физиологийн онцлогт нийцүүлэн эмчилгээний тусгай хөтөлбөр боловсруулан, мэргэжлийн эмчийн байнгын үзлэг хяналтын дор бариа засал, физик эмчилгээ, хөдөлгөөн заслыг цогц байдлаар нэгтгэсэн үйлчилгээ үзүүлдэг аж.

Фэйсбүүк хаяг: Алтан мутар эмнэлэг

Холбогдох утас: 9990-5020

Бариа заслын нэгдсэн төв

Бариа заслын нэгдсэн төв нь уламжлалт анагаах ухааны зөөлөн заслын нэг бариа заслын үйлчилгээг үзүүлдэг байна. Тус төв нь чихний иллэг, лаа эмчилгээ, бага насны болон нярай хүүхдийн бариа, үрчлээний эсрэг гуаша бариа зэргийг хийдэг байна.

Фэйсбүүк хаяг: Бариа заслын нэгдсэн төв

Холбогдох утас: 8877-8925

“Сэтгэшгүй” эмнэлэг

“Сэтгэшгүй” эмнэлэг нь 1991 оны 7-р сард байгуулагдсан бөгөөд  уг хугацаанд давхардсан тоогоор 190000 орчим хүнд оношилгоо эмчилгээ хийжээ. Тус эмнэлэг нь бариа засал, ховсын үйлчилгээг үзүүлдэг байна.

Фэйсбүүк хаяг: Сэтгэшгүй эмнэлэг

Холбогдох утас: 11 36 1492

“Энэрэлт манал” эмнэлэг

“Энэрэлт манал” эмнэлэг нь  уламжлалт эмчилгээ, бариа заслын үйлчилгээ үзүүлдэг байна. Тус эмнэлэг 2006 оноос сувиллын тусламж үйлчилгээний зөвшөөрөл авснаар өөрийн байранд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Фэйсбүүк хаяг: Энэрэлт Манал уламжлалт эмнэлэг/ Eneralt Manal

Холбогдох утас: 9900-7527

“Гэгээн манал” эмнэлэг

“Гэгээн манал” эмнэлэг нь эмийн болон эмийн бус эмчилгээ хийдэг байна. Эмийн бус эмчилгээнд зүү, бариа, төөнүүр, шарлага, татлага, рашаан, хоол эмчилгээ зэрэг багтдаг ажээ.

Фэйсбүүк хаяг: ГЭГЭЭН МАНАЛ ЭМНЭЛЭГ

Холбогдох утас: 7018-5788

www.zaag.mn сайтын “Хөтөч” буланд мэдээлэл нийтлүүлж, хамтран ажиллах бол 7725-2654, 9011-0799 дугаарт холбогдох боломжтой.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд