No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Сувд-Эрдэнэ: Шингэний хэрэглээний хомс байдал нь бөөрний элдэв өвчин үүсгэх хүчин болдог

Д.Сувд-Эрдэнэ: Шингэний хэрэглээний хомс байдал нь бөөрний элдэв өвчин үүсгэх хүчин болдог

-

“УБ Сонгдо” эмнэлгийн бөөрний эмч Д.Сувд-Эрдэнэ “Бөөрөө хэрхэн хайрлах вэ” сэдвийн хүрээнд дараах мэдээллийг өглөө.

– Бөөр нь ямар үүрэгтэй эрхтэн бэ?

– Бөөр нь хүний амин чухал эрхтнүүдийн нэгт тооцогддог. Хүний бие эрхтнүүд дундаас хамгийн их цусан хангамжтай эрхтэн нь бөөр юм. Өөрөөр хэлбэл тархи, зүрхнээс илүү цусан хангамж авдаг. Бөөрийг хүмүүс хортой бодис, шингэнийг гадагшлуулах үүрэгтэй гэж л ойлгодог. Энэ үндсэн үүрэг нь. Гэхдээ бид бөөрний тусламжтайгаар гадаад болон дотоод тэнцвэрт байдлаа хадгалж байдаг. Жишээлбэл хүний хүчил, шүлтийн тэнцвэр байна. Мөн цус төлжүүлэх үүрэг бөөрөнд маш их.  Бөөрний дутагдалтай хүмүүст цус элбэг тохиолддог.

Түүнчлэн витамин Д, натри хлори, кальци, фосфор зэрэг эрдэс бодисын тэнцвэрт байдлыг бөөр хангаж байдаг. Мөн хүний даралтыг хэвийн байлгахад бөөрний үүрэг маш их. Бөөрийг эрүүл байлгахгүй бол даралтыг хэвийн хэмжээнд нь байлгахад төвөгтэй асуудал үүснэ.

– Бөөр өвчлөхөд хүргэдэг хүчин зүйлс нь юу вэ?

– Бөөрний өвчнийг цочмог болон архаг гэж хоёр хувааж үзнэ. Шалтгаан нь янз бүр. Бөөрний архаг хэлбэрийн өвчлөл дийлэнх тохиолдлыг эзэлдэг учраас үүний шалтгааны талаар түлхүү мэдээлэл өгье.

Хүйтэн, сэрүүн байж, даарна гэдэг бол бөөрөнд эмгэг үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл мөн. Дээрээс нь хүний шингэний хэрэглээний хомс байдал нь бөөрний элдэв өвчнийг үүсгэх хүчин болдог. Түүнчлэн даралт ихсэлт, чихрийн шижин, таргалалт, цусан дахь өөх тосны солилцоо өндөр байх зэрэг нь бөөр гэмтэхэд нөлөөлдөг. Мөн гэмтэл авах, цус алдах, халдварт өртөх, их хэмжээгээр түлэгдэх зэргээс шалтгаалан бөөрний үйл ажиллагаа цочмогоор гэмтэж байдаг.

– Бөөрний өвчлөл хүндэрсэн тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?

– Бөөрний өвчний эцсийн шатанд орсон хүнд

1. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийнэ

2. Аппаратын тусламжтай цусаа шүүлгэж, хороо биеэс гадагшлуулна

3. Хэвлийн диализ гээд сүүл нэвтэрсэн нилээд амжилттай хийгдэж байгаа эмчилгээний арга байна.

Тиймээс иргэд бөөрний өвчний төгсгөлийн шатанд орохоос өмнө эмчид хандаж байх хэрэгтэй. 45-аас доош насныхан хоёр жилд нэг удаа бөөрний эмчид үзүүлж байх шаардлагатай. Тэр тусмаа эрэгтэй хүмүүс нилээн хожуу оношлогдох тохиолдол их байдаг. Бөөрний дутагдалд ороод, хорт бодисондоо баригдаад, бөөлжиж хоол унд идэж чадахаа больсны дараа “Би хоолны хордлого авчихлаа” гээд ирдэг. Ер нь бол аппаратын асуудал яригдах хэмжээнд очтол явсан байдаг. Гэтэл тэр байдалд очихоос өмнө шинжилгээгээр гараад ирэх боломжтой шүү дээ. Тиймээс иргэд заавал нэг, хоёр жилдээ тогтмол шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.

– Бөөр нь өвдөөд эхэлсэн байгаа хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

– Архаг өөрчлөлтүүд олон жилийн туршид үүсч учраас зарим шинж тэмдэг нь өөрт мэдрэгдэхгүй байж болно. Бөөр өвдсөнийг илтгэх нийтлэг шинж нь ууц, нуруу орчмоор чилээд, унжаад байгаа мэт байдаг. Хөдөлмөрийн чадварыг алдуулахаар биш мөртлөө дуншсан өвдөлт өгдөг. Түүнчлэн шээсний өнгө өөрчлөгдөх, шөнө олон удаа шээх, шээсээ нүдээр харахад хөөсөрсөн, дотроо тунадастай байвал бөөрөнд өөрчлөлт байна гэж үзнэ. Гэхдээ үүсгэж байгаа шалтгаанаасаа болоод шээсэнд маш олон өөрчлөлт гарч болно л доо. Мөн даралт ихсэх хандлагатай болоод ирдэг. Бөөрний өвчин даамжрах тусам арьсанд өөрчлөлт гардаг. Их хуурайшиж, загатнаж, өнгө бараан болно. Мөн хоолондоо дургүй болох шинж илэрдэг. Хамгийн аюултай нь өөрт нь ямар нэг шинж тэмдэг мэдрэгдэхгүй байх ч боломжтой. Тийм учраас шинжилгээ өгөхийг зөвлөөд байгаа юм.

– Бөөрөө хамгаалахын тулд юу анхаарах вэ?

– Ус сайн уугаарай гэж зөвлөмөөр байна. Эмэгтэйчүүд хоногт 1.5-2 литр, эрчүүд 2-2.5 литр ус уух хэрэгтэй. Үүнд ундаа, шөл, кофе хамаарахгүй. Энэ бол бөөрний эмгэгээс урьдчилан сэргийлэх маш энгийн арга. Мөн таргалалтаас сэргийлэх хэрэгтэй. Таргалалтыг дагаад даралт ихдэлт, чихрийн шижин гээд хоёрдогч өвчин үүсдэг. Түүнчлэн тамхидалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Даарч хөрөхгүй байж, эмийн хэрэглээндээ анхаарах шаардлагатай.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд