НҮБ-ын Ерөнхий ассамблей ОХУ-ын зүгээс Украйн руу цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байгааг нэн даруй зогсоох асуудлаар санал явуулсан. Санал хураалтад НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн 193 улсын төлөөлөл оролцлоо. Тэдгээр улсуудын 141 нь дэмжиж, 5 нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзсэн хариу өгчээ. Харин Гвиней зэрэг 12 орон санал хураалтад оролцохоос татгалзсан байна. Монгол Улсын хувьд түдгэлзсэн байр суурийг идэрхийлжээ. Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей, ОХУ уг саналыг эсэргүүцсэн байна.