No menu items!
HomeДэлхий​Владимир Зеленский: Дайны цагийн бэлэн байдал тогтоолоо

​Владимир Зеленский: Дайны цагийн бэлэн байдал тогтоолоо

-

Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснийг твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрбээр “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэсэн байна.

Түүнчлэн Украины томоохон хотуудад хүчтэй дэлбэрэлтийн чимээ дуулдаж эхэлсэн талаар CNN агентлаг мэдээлэв. Украины нийслэл Киев хотод байрлах тус агентлагийн сурвалжлагчид хотын зүүн зүгээс олон улсын нисэх онгоцны буудлын чиглэлд дэлбэрэлт болж байгааг сонссон байна. 

Эх сурвалжуудын мэдээлснээр, Молдавын нутаг дэвсгэр, тэр дундаа Кишинев хотын дээгүүр Оросын пуужин нисчээ. Украины цэргийн байгууламжууд руу ОХУ  пуужингаар цохилт өгч буй бчлэгүүд ил болоод байна.

Тун саяхан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улс даяар дайны цагийн бэлэн байдал зарлаж, ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Украины олон хотод дэлбэрэлт боллоо. Тиймээс улс орны бүх нутаг дэвсгэрт дайны цагийн бэлэн байдал тогтоолоо” хэмээв.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд