No menu items!
HomeХүмүүсОлимпын шинэхэн аварга Анна Щербакова

Олимпын шинэхэн аварга Анна Щербакова

-

Олимпын шинэхэн аварга Анна Щербакова Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өчигдөр болж, Оросын уран гулгагч Анна Щербакова богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэр дүнгээр (255.95 оноо) алтан медаль хүртлээ.

Анна Станиславовна Щербакова 2004 оны 3 сарын 28-нд Москва хотод төржээ. Тэрбээр уран гулгалтын 2022 оны олимпын аварга, 2021 оны дэлхийн аварга юм. Үүнээс гадна Европын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, ОХУ-ын гурван удаагийн аварга болж байсан нэгэн.

Анна Щербакова гурван нас гарантайдаа уран гулгалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд эцэг эх нь түүнийг “Хрустальный” хэмээх спортын төвд явуулсан байна. Аннагийн анхны дасгалжуулагчид нь Юлия Красинская, Оксана Булычёва нар байв. Харин охин 2013 оны 11-р сараас эхлэн Этери Тутберидзегийн удирдлаган дор бэлтгэл хийж эхэлсэн байна. Этери Тутберидзе ОХУ-ын олимпын аваргуудыг дасгалжуулдаг гэдгээрээ алдартай нэгэн. Түүнийг хүмүүс “Мөсөн хатан хаан” гэх нь ч бий.

ОХУ-ын 2020 оны уран гулгалтын Аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд уран гулгагч Анна Щербакова тэргүүлж аварга болж байжээ. 16 настай Анна Щербаковагийн үзүүлбэр ёстой л төгс төгөлдөр, техникийн гайхамшигтай алдаагүй гүйцэтгэл болж, гулгалтын дараа хахир хатуу, хүйтэн гэгддэг Этери нулимс дуслуулж байв.

Анна дөрвөлсөн лутц, флип амжилттай гүйцэтгэн, Оросын насанд хүрэгчдийн аварга цолыг гурав дахиа хүртэж буй нь энэ юм.

Бээжин-2022 өвлийн олимпын уран гулгалтын тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртсэн тэрбээр “Би гурван настай байхаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэж эхэлсэн учраас амьдралаа уран гулгалтгүйгээр төсөөлж чадахгүй. Олон зүйлс надад таалагддаг боловч юу ч уран гулгалт шиг сэтгэл догдлуулж, сонирхлыг минь татаж байгаагүй” хэмээжээ.

Анна ихэнх цагаа бэлтгэлдээ зарцуулдаг. Тэрбээр цахим хаяг, инстаграмм дээрээ өөрийн зургуудыг нийтэлж, хобби сонирхлынхоо талаар хуваалцдаг байна. Анна спорт, найз нөхөд, аялал, хайртай нохойнуудынхаа талаар зураг оруулж, сэтгэгдлээ хуваалцдаг аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд