No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил“Ковидын үед хүүхдүүд ахуйн хүрээний хүчирхийллийн шалтгаантай гэмтэл авах нь ихэссэн”

“Ковидын үед хүүхдүүд ахуйн хүрээний хүчирхийллийн шалтгаантай гэмтэл авах нь ихэссэн”

-

ТТАХНЭ-ийн Гэмтлийн тасгийн их эмч Б.Чинсанаа хүүхдийн осол гэмтлийн талаар статистик болон бусад мэдээллийг өглөө.

Гэмтлээс шалтгаалсан хүүхдийн өвчлөлийн статистик мэдээллийг эхлээд хүргэнэ үү?

– Сүүлийн таван жилийн хугацаанд осол гэмтлээс шалтгаалсан хүүхдийн өвчлөлийн 184 мянган тохиолдол бүртгэгдсэн. Осол, гэмтлээс шалтгаалан өвчилсөн хүүхдүүдийг хүйсийн хувьд аваад үзвэл эрэгтэй хүүхэд их байна. Учир нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд илүү “хөдөлгөөнтэй” байдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл, спорт эсвэл нийгмийн харилцааны улмаас үүдэж байна.

Гэмтлийн шалтгаан нь юу байна вэ?

– Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нэгдүгээрт, аливаа зүйлээс унаж, бэртэх тохиолдол орж байна.

Хоёрдугаарт, ахуйн хүрээний түлэгдэлтээс үүссэн гэмтэл

Гуравдугаарт, амьгүй механик зүйлд өртөж гэмтэх тохиолдол

Дөрөвдүгээрт, зам тээврийн осол

Тавдугаарт, тодорхойгүй зүйлээс бэртэх зэрэг байна.

Мөн түлэгдэлтийн шалтгаантай гэмтлийг насны ангиллаар нь авч үзвэл 4 хүртэл насныхан дийлэнх хувийг эзэлж байна. Механик хүчин зүйлийн улмаас бэртэж байгаа хүүхдийн дийлэнх нь мөн 1-4, 15-19 насны хүүхдүүд байдаг.

– Хүүхдийн гэмтэл дундаа толгойн гэмтэл хэдэн хувийг эзэлдэг вэ. Мөн бусад гэмтлүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

– Хүүхдийн гэмтэл дундаа толгойн гэмтэл 25 хувийг эзэлдэг. Учир нь унах, зам тээврийн ослын үед хүүхэд тархины гэмтэл түлхүү аваад байна. Мөн мөчдийн гэмтэл удаах байранд орно. Тухайлбал тохой, шуу, дээд доод мөчдийн гэмтэл 17 хувийг эзэлж байгаа бол шагай тавхайн гэмтэл 11 хувь, бугуй сарвуу, зөөлөн эдийн гэмтэл 10 хувийг эзэлдэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд