No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

76: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

“Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэх уриатайгаар УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон Б.Энхбаяр гишүүн 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод багшийн гэр бүлд төрж, өсжээ. Түүний ээж 30 гаруй жил боловсролын салбарт ажилласан багш. Аав Ц.Баттөмөр нь “Алтан гадас”, авга ах Ч.Оросоо нь Хүний Гавьяат эмч цол тэмдэгээр нэг өдөр шагнагдаж байсан гэдэг.

1994 онд аймгийнхаа I дунд сургуулийг төгссөн тэрбээр 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн бөгөөд Тайвань, Швед, Австрали улсад хүний нөөцийн удирдлагаар мэргэжил дээшлүүлсэн байна. Түүний ажил хөдөлмөрийн гараа “Улаанбаатар Эрдэм” дээд сургуулийн эрх зүйн тэнхимийн багшаар эхэлж, зургаан жилийн хугацаанд хуулийн салбарт олон шавь бэлтгэн гаргажээ.

Харин түүний улс төрийн гараа 2001 оноос эхлэлтэй бөгөөд МАН-ыг сөрөг хүчин байхад бүлгийн даргын зөвлөхөөр ажиллаж байв.

Үүнээс хойш Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын дарга, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, УИХ-ын даргын зөвлөх, НДЕГ-ын Тамгын газрын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байв. Түүнийг танхимаар хамтран ажиллах зарчмыг зөрчсөн гэсэн шалтгаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин энэ талаар тэрбээр “”Таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс л мэдлээ” хэмээн мэдээлж байлаа.

Зургийг Б.Энхбаяр гишүүний фейсбүүк хуудсаас авав

Хувийн амьдрал:

Түүний эхнэрийг М.Мөнхзул гэдэг бөгөөд тэд хоёр хүү, охинтой.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 21 сая, гэр бүлийн орлого 30,6 сая гэж мэдүүлжээ. Б.Энхбаяр гишүүн амины орон сууцгүй бөгөөд 160 саяар үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай.

80 саяын үнэтэй Тoyota Land Cruiser 200 автомашин унадаг, 10 саяын газар эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 62 сая төгрөгтэй тэрбээр Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг аж. Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Б.Энхбаяр: Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид дургүй улстөрч цөөнгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Нэгэн цагт нэг яаманд хамтран ажиллаж байсан ч ажлын арга барил, зарчмын хувьд таардаггүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлыг тайлагнах үеэрээ С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл хэмээн мэдэгдсэн юм. Үүний хариуд нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, С.Зоригийн амь насыг гадны захиалгаар хөнөөсөн, захиалагчтай нь Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Үүнээс улбаалан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй. Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж, хууль тогтоогч болъё гэж шийдсэн.

Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон. Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Б.Энхбаяр: Улаанбаатарын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зардаг том авлигын сүлжээ байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх, эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “2017 онд бүртгэлийн багц хуулийг батлаад нэлээд олон мэдээллийг нээлттэй болгосон. Энэ хуульд нээлттэй болгоно гэж заасан ч хэрэгжихгүй байгаа ганц заалт нь газрын тухай мэдээллийг нээлттэй болгох.

Сая гаруй иргэн болон хуулийн этгээдийн газар ашиглах, эзэмших эрхийн мэдээллийг газрын албаныхан мэдээллийн санд оруулахгүй байна. Дөрвөн жил хууль хэрэгжүүлсэнгүй. Миний ойлгосноор ил болгохоор газрын албаны мафи ханз үсрэх гээд байх шиг байгаа юм. Зарим хүн Улаанбаатар хотын А зэрэглэлд 80 гаруй газар авчихсан, зарж байдаг том авлигын сүлжээ байна” гэсэн юм.

Б.Энхбаяр VS Х.Нямбаатар

С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор улстөрчид хоорондоо “үзэлцэв”.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Одоо С.Зоригийн алуурчдын хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй “тогтоон барих” технологи мөнөөсөө мөн. Хараад л байгаа” хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн.

Харин үүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хүн сайд дарга болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. ХЗДХЯам мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие ирүүлэхгүй тогтоон барьж байгаа гэдэг мессежийг нийгэмд өгч, шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье” гэжээ.

“2021 оны төсвийн зарлагаас давсан орлогоор тэтгэврийг нэмье”

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Улсын нэгдсэн төсвийн 2021 оны гүйцэтгэлээр төсвийн орлого зарлагаасаа давж биелсэн таатай мэдээлэл байна. Иймд зарлагаас давсан орлогын эх үүсвэрээр нэн тэргүүнд ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зарчмын байх суурьтай байгаагаа уламжилж байна” хэмээх албан бичгийг хүргүүлсэн билээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд