No menu items!
HomeОнцлохКоронавируст халдварын сүүлийн үеийн нөхцөл байдал

Коронавируст халдварын сүүлийн үеийн нөхцөл байдал

-

Цагаан сарын баярын өдрүүдэд коронавируст халдварын тохиолдлын тоо хэрхэн өөрчлөгдсөн талаарх Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

2022.02.01 – 1,196 тохиолдол бүртгэгдэв

02-р сарын нэгний өдөр 1,196 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд  640 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны дөрвөн иргэн нас баржээ.

Түүнчлэн коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,857 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол хөнгөн хэлбэрийн оноштой 49,064 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлжээ.

2022.02.02 – 1,488 тохиолдол бүртгэгдэв

Тус өдрийн байдлаар улсын хэмжээнд 1,488 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 741 нь Улаанбаатар хотод, 747 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ.

Халдварын улмаас улсын хэмжээнд 8,558 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, үүнээс 1,736 нь хүүхэд байжээ.

2022.02.03 – 694 тохиолдол бүртгэгдэв

02-р сарын 03-ны өдөр улсын хэмжээнд 694 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд  428 нь Улаанбаатар хотод, 266 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны нэг иргэн нас баржээ.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,027 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол хөнгөн хэлбэрийн оноштой 42,297 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 2,223

Хүндэвтэр – 4,953

Хүнд – 768

Маш хүнд – 83 хүн байжээ.

2022.02.04- 426 тохиолдол бүртгэгдэв

02-р сарын 04-ний өдөр 426 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 157 бол 269 нь хөдөө орон нутагт илэрчээ.Уг өвчний улмаас 41-60 насны хоёр иргэн эндсэн байна. Тус өдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 7,241 хүн эмнэлэгт, 37,703 хүн гэрийн хяналтад эмчлүүлж байжээ. Эмнэлэгт хэвтэж буй иргэдээс 1,314 нь хүүхэд, 789 жирэмсэн эх байгааг ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Хөдөө орон нутагт коронавирусийн халдварын тархалт Улаанбаатарынхыг давав

ЭМЯ-наас 2022.02.04-ний өдөр өгсөн мэдээллээр хоногт бүртгэгдсэн 426 тохиолдлын дийлэнх буюу 269 нь орон нутагт илэрчээ. Халдварын тохиолдол Орхон аймагт хамгийн олон 65, Баян-Өлгий аймагт 55 бүртгэгджээ.

2022.02.05 – 570 тохиолдол бүртгэгдэв

02-р сарын 5-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 570 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн халдварын 366 нь нийслэлд 204 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Тус өдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 32,677 хүн гэрийн хяналтад байсан бол 6,449 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилахад, хөнгөн 1,670 хүндэвтэр 4,093 хүнд 615 нэн хүнд 71 хүн байжээ. Харамсалтай нь архаг хууч өвчин болон ковид-19 хавсарсан шалтгааны улмаас тус өдөр дөрвөн иргэн нас барсан байна.

2022.02.06 – 637 тохиолдол бүртгэгдэв

02-р сарын 6-ны өдөр 637 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 392 нь Улаанбаатар хотод, 245 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас гурван иргэн нас баржээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,873 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол хөнгөн хэлбэрийн оноштой 28,970 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.

2022.02.07 – 860 тохиолдол бүртгэгдэв

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 860 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 584 нь Улаанбаатар хотод, 276 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Уг өвчний улмаас 61-ээс дээш насны гурван иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,561 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 26,224 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 450,590 болж нэмэгджээ. Мөн өнөөдрийн байдлаар ковид-19 халдварын улмаас нийтдээ 2,055 хүн эндээд байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд