No menu items!
HomeОнцлохМонгол Улсын Ерөнхий сайд өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн...

Монгол Улсын Ерөнхий сайд өвлийн олимпын наадмын нээлтэд оролцохоор Бээжин хотод хүрэлцэн очлоо

-

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулагдах өвлийн олимпын XXIV наадмын нээлтэд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орноосоо мордсон юм.

Ерөнхий сайдын тусгай үүргийн нисэх онгоц Бээжин хотын олон улсын нисэх буудалд газардсан тухай Хятадын төв хэвлэлүүд саяхан мэдээлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Капитал” олон улсын нисэх буудалд Монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, БНХАУ-ын талаас тус улсын Гадаад хэргийн яамны туслах сайд Ү Жянхао нар тус тус угтан авлаа.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийнэ. Түүний энэ удаагийн айлчлал хоёрдугаар сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“Бээжин 2022” өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Баасан гарагийн 20:00 цагт эхлэх юм.

Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 91 улсын 3,000 орчим тамирчин өрсөлдөнө. Наадам хоёрдугаар сарын 20-ны өдөр өндөрлөх юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд