No menu items!
HomeДэлхий​АНУ Монгол Улсыг халдварын өндөр эрсдэлтэй оронд багтаалаа

​АНУ Монгол Улсыг халдварын өндөр эрсдэлтэй оронд багтаалаа

-

АНУ-ын Халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв болон Төрийн департаментаас даваа гаригт “COVID-19”-ийн тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан халдварын хамгийн өндөр эрсдэлтэй 15 улсад зорчихгүй, аялахгүй байхыг иргэддээ анхааруулжээ. 

Тодруулбал, Колумб, Коста Рика, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Фижи, Ямайка, Гуадалупа, Кувейт, Монгол, Нигер, Перу, Румын, Сент Бартелеми, Сент Мартин, Тунис, АНЭУ-ыг халдварын маш өндөр эрсдэлтэй дөрөвдүгээр зэрэглэлийн жагсаалтад оруулж, аялж болохгүй орнууд гэж анхааруулжээ.  Харин  Япон, Энэтхэг, Конго, Гватемал, Мали, Киргиз, Сенегал зэрэг орнуудыг гуравдугаар зэрэглэлийн жагсаалтад багтааж, вакцин хийлгээгүй америкуудыг зорчихгүй, аялахгүй байхыг зөвлөсөн байна.

Хэдий Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт өндөр түвшинд байгаа ч АНУ-ын Төрийн департамент Монгол Улсыг аялахад маш өндөр эрсдэлтэй орон гэж үзээд дөрөвдүгээр зэрэглэлийн жагсаалтад оруулав. Эл шийдвэртэй холбоотойгоор Монгол Улсын иргэдийн АНУ-ын аяллын В1, В2 визний төлөвлөсөн ярилцлага болон шинээр виз мэдүүлэх үйл явц хойшилж магадгүй байгаа юм. 

АНУ-ын Халдвар өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр коронавирусийн омикрон хувилбар дэлхийн 115 орчим улс орон, нутаг дэвсгэрт тархсан бөгөөд аяллын гол бүс нутгуудад халдвар эрчтэй тархаж байгааг анхааруусан байна. 

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд