No menu items!
HomeЭмч зөвлөж байна“Хүзүү, нурууны өвдөлтийн 85 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг”

“Хүзүү, нурууны өвдөлтийн 85 хувь нь амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байдаг”

-

“УБ Сонгдо” эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн эмч Б.Хишигбаяр хүзүүний өвдөлтийн талаар мэдээлэл хүргэлээ.

– Эхлээд хүзүүний бүтцийн талаар тайлбарлахгүй юу?

– Хүний багана нуруу 34 нугалмаас бүтдэг. Харин хүзүүний долоон нугалам байдаг. Хүзүүний долоон нугалмын суваг болон нугас нь нарийн учраас хотгор гүдгэр ихтэй, бага зэргийн хотойсон байдалтай байна. Хүзүүний долоон нугалам дээр толгой байрлах ба 5 кг жинтэй. Толгой 5 кг жинтэй байхад хүзүүний үйл ажиллагаа хэвийн явагдана. Өөрөөр хэлбэл 5 кг жинтэй байхад хүзүүний эргэн тойрон дахь булчингийн цусан хангамж нь хэвийн явж, биологийн идэвхт бодис нь цусны эргэлтээр хаягдаж байдаг. Гэтэл толгой урагш 3 см болоход 12 кг жинтэй болно. Ингээд толгойг унгахгүйн тулд хүзүүний булчин байнга агшилтын байдалтай байдаг.

– Булчин агшихаар ямар үр дагавар гарах вэ?

– Булчин агшаад ирэхээр бусад үйл ажиллагаа алдагдаад ирнэ. Цусны эргэлт муудаад, биологийн идэвхт бодис маань өвдөж, үрэвсэж байгаа хэсэгт хуримтлал үүсгэдэг.Тэрнээс болоод өвдөлт өгдөг гэсэн үг. Орчин үед компьютер, гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор бөгтийж суух нь элбэгшсэн. Үүнээс болоод “яст мэлхийн хүзүү”-ний эмгэг өвчин ихсээд байгаа.

– “Яст мэлхийн хүзүү”-н эмгэгийн талаар тодруулахгүй юу?

– Мөр болон чихний шугам нэг чигт байвал та хэвийн байна л гэсэн үг. Харин мөрний шугамаас урагш 2.5 см байх юм бол “яст мэлхийн хүзүү”-ний эхлэл болж байна гэж ойлгоно. Мөрний шугамаас урагш 5 см байвал яст мэлхийн хүзүү үүссэн байна. Хэрвээ өөрөө оношилж чадахгүй бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

Ер нь хүзүү, нурууны өвдөлтийн 85 хувь нь амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомстлоос үүдэлтэй байдаг. Амьдралын буруу хэв маяг удаан үргэлжилснээс болоод эмгэг болон бүтцийн өөрчлөлт үүснэ. Хүмүүсийн хэлдгээр судас дарагдах хүндрэлүүд маш их үүсэж байна.Тухайлбал, манай монголчуудад хамгийн их тохиолддог хүндрэл нь гар бадайрах. Тиймээс иргэд мэргэжлийн эмчийн хяналтад өөрт тохирсон хөдөлгөөн заслыг хийлгэх хэрэгтэй.

Эх сурвалж: Сонгдо подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд