No menu items!
HomeДэлхийЯпонд 3 метр хүртэл өндөр цунами үүсэж болзошгүйг анхааруулжээ

Японд 3 метр хүртэл өндөр цунами үүсэж болзошгүйг анхааруулжээ

-

Өчигдөр буюу бямба гарагт Номхон далайн өмнөд хэсэгт галт уулын хүчтэй дэлбэрэлт болсны улмаас эрэг дагуу олон улс оронд цунами үүсэх эрсдэл бий болоод байгааг BBC мэдээллээ.

Далайн усан доорх галт уулын дэлбэрэлтэд хамгийн түрүүнд Тонга арал улс өртжээ.

Тус улсын нийслэл Нукуалофа дэлбэрсэн галт уулаас өмнө зүгт ердөө 65 км зайтай оршдог. Тонга улсын газар нутгийн олон хэсэг үнс нурманд дарагдаж, цахилгаан эрчим хүч тасалдаж, утас, интернэтийн сүлжээгүй болжээ.

Эрэг орчмын газрууд усанд автсан тул иргэд өндөрлөг газар руу нүүж байгааг сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэг харуулж байна.

Галт уулын дэлбэрэлт Номхон далайн эрэг дагуу олон улсад цунами үүсэх эрсдэл бий болгожээ. Бямба гарагийн шөнө дундын орчимд Японы Кагошима мужийн Амами-Ошима арлын Коминато дүүрэгт 1.2 метрийн өндөртэй цунами бүртгэгдсэн байна.

Японы цаг уурын хүрээлэн Номхон далайн эрэг дагуу 3 метр хүртэл өндөр цунами үүсэж болзошгүйг иргэддээ анхааруулжээ.

АНУ бас Номхон далайн эрэг орчмын нутаг дэвсгэртээ далайн өндөр давлагаа үүсэж, үер буух эрсдэл нэмэгдсэнийг анхааруулсан байна.

Австрали, Шинэ Зеланд, Фижи улсууд мөн байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх түгшүүр зарлаж, болзошгүй тохиолдолд хариу арга хэмжээ авахаар бэлдэж эхэлжээ.

Тонга арлаас 2,300 км зайтай оршдог Шинэ Зеланд улсын иргэдэд галт уулын дэлбэрэлтийн чимээ тод сонсогдсон тухай тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд