No menu items!
HomeДэлхийMr.Beast Youtube сувгаараа жилд 54 сая ам.доллар буюу 153 тэрбум төгрөгийн орлого...

Mr.Beast Youtube сувгаараа жилд 54 сая ам.доллар буюу 153 тэрбум төгрөгийн орлого олжээ

-

Америкийн “Forbes” сэтгүүл өнгөрсөн онд “YouTube”-ээс хамгийн их ашиг орлого олсон влогчдын жагсаалтыг танилцууллаа.

Жагсаалтын нэгдүгээрт 23 настай, “youtube-чин” Жимми Дональдсон бичигджээ. 2021 онд түүний бүтээсэн видео агуулгуудын нийт үзэлтийн тоо10 тэрбумыг давж, орлого 54 сая ам.доллар болжээ. Энэ нь монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 153 тэрбум 630 сая төгрөг юм.

Тэрбээр “Mr.Beast” гэх сувагтай бөгөөд өмнөх хоёр жилийн жагсаалтыг тэргүүлэгч 10 настай Райан Кажиг ийнхүү гүйцэж түрүүлжээ.

“Ryan’s World” нэртэй сувгаараа бичлэгээ цацдаг Райан Кажи жагсаалтын долоодугаарт бичигдсэн байна.

Дональдсон тоглоомын платформ хэрэглэгчдэд мөнгө тараах гэх зэрэг янз бүрийн хачирхалтай бичлэг нийтэлдэг байна. Гэхдээ, “Forbes” сэтгүүлийн онцолж буйгаар, тэрбээр амжилттай бизнес эрхлэгч гэдгээ харуулжээ.  2021 онд тэрбээр АНУ-ын 1600 ресторанд өөрийн брэндийн нэрээр бургер захиалах боломжтой гар утасны программыг бүтээсэн байна.

“Forbes” сэтгүүлээс гаргадаг “youtube-чдын” жагсаалтын хоёрдугаарт, жүжигчин, боксчин, блогчин Жэйк Пол орсон байна Тэрбээр өнгөрсөн онд 45 сая ам.долларын орлого олжээ.

2021 онд YouTube-ээс хамгийн өндөр орлого олсон 10 контент бүтээгчийн нийлбэр орлого $300 сая орчим болсон байна.

Цар тахлын үед кинотеатр, дуурь, амьд хөгжмийн тоглолт зэрэг уламжлалт энтертайнмент салбарууд ихээхэн хохирол амссан бол YouTube-ийн хувьд эсрэгээрээ хэрэглээ нь тасралтгүй өсжээ.

2021 онд тус платформ дэлхий даяар 2.3 тэрбум хэрэглэгчтэй болсон байна. Сүүлийн байдлаар нийт нэг тэрбум цагийн урттай видео контентыг өдөр бүр хүмүүс үзэж байгааг YouTube мэдээлжээ.

Форбс сэтгүүлээс гаргасан жагсаалт үзэлтийн тоонд биш, олсон орлогын хэмжээнд үндэслэсэн юм.

Уг жагсаалтын эхний 10 байранд орсон видео бүтээгчдийг жагсаавал:

  1. MrBeast
  2. Jake Paul
  3. Markiplier
  4. Rhett and Link
  5. Unspeakable
  6. Nastya
  7. Ryan Kaji
  8. Dude Perfect
  9. Logan Paul
  10. Preston Arsement

Эх сурвалж: BBC

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд