No menu items!
HomeНийгэм"Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй"

“Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй”

-

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. УОК-оос гаргасан шийдвэрийг танилцуулахаар албаныхан мэдээлэл /2022.01.10/ хийсэн юм. Мэдээллийн үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдлаа. Өчигдөр Эрүүл мэндийн сайд дотоодод Омикрон хувилбарын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэнийг зарласан. Засгийн газар, УОК-оос хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаагүй.

Гуравдугаар тунд нийт хүн амын 28.8 хувь нь хамрагдсан байна. 2,000 гаруй хүн дөрөв дэх тундаа хамрагдаад явж байна.

Нэмэлт тунгийн ач холбогдол өндөр үр дүнтэй байгааг олон улсын эрдэмтэн судлаачид онцолж байна. Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье” гэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд