Коронавируст халдварын Омикрон хувилбарын үед илрэх шинж тэмдгүүдийн талаар Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг гаргажээ. “Манай улсад одоогоор Омикрон хувилбар бүртгэгдээгүй. Энхийг сахиулагч нараас коронавирусын эерэг тохиолдол бүртгэдсэн. Омикрон хувилбар мөн эсэхийг тодруулах шинжилгээ хийж байгаа” хэмээн УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлсэн билээ.
Омикрон хувилбар нь халдварлах чадвар өндөртэй бөгөөд бусад хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл багатай нь зарим судалгаагаар тогтоогдоод байгаа юм.
Халдварын үед дараах шинж тэмдэгүүд илэрч байгаа аж.
- хоолой өвдөх
- нус гоожих
- толгой өвдөх
- ханиалгах
- халуурах
- үнэрлэх мэдрэхүй алдагдах
- найтаах