No menu items!
HomeНийгэм"Хариуцлага алдсан алба хаагчийг ажлаас чөлөөлсөн"

“Хариуцлага алдсан алба хаагчийг ажлаас чөлөөлсөн”

-

Онцгой байдлын албан хаагч амь насаа алдсан хэрэгтэй холбоотойгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрээр, “Нийслэлийн БЗД-ийн Онцгой байдлын 63 дугаар ангийн албан хаагч аяны самбар буулгах явцдаа харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэхүү самбар нь цагдаагийн байгууллагатай хамааралгүй сурталчилгааны самбар байсан. Юуны өмнө Онцгой байдлын байгууллагын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийнхнээс нь уучлалт хүсэж байна. Уг асуудалтай холбогдуулан Шадар сайд үүрэг өгсний дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулж, холбогдох зарим албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Тухайн үед үүрэг чиглэл өгсөн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63 дугаар ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргад сахилгын шийтгэл ноогдуулсан. Тухайн үед самбар буулгах явцад ажиллаж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Талийгаачийн ар гэрийнхэнд хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор ажиллаж байна” гэв.

Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдэн “нөхрийг маань саваагүйтээд тогны утсанд хүрч үхсэн мэтээр ярьж байна. Гэтэл өрөөлийн буруугаас болж үхсэн. Иймээс нэр хүндийг нь сэргээхийг хүсэж, камерын бичлэгийг олон нийтэд ил гаргахыг шаардаж байна” хэмээн мэдээлсэн билээ.

Харин амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр тайлбар мэдээлэл хийж, “Ж.Одгэрэл гэх бүсгүйг бид өөд болдог өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр л харсан. Өмнө нь огт харж байгаагүй, танихгүй” хэмээсэн юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд