No menu items!
HomeНийгэм"Ж.Одгэрэл гэх бүсгүйтэй бид огт уулзаж байгаагүй"

“Ж.Одгэрэл гэх бүсгүйтэй бид огт уулзаж байгаагүй”

-

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ангийн алба хаагч тогонд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын гурванд гарсан. Үүнтэй холбоотойгоор түүний эхнэр Ж.Одгэрэл өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдээд байсан билээ.

Тэрбээр “…Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын дарга нар нь шуурхай хуралдаад, төрийн нууц, онцгой байдлын албаны нэр хүндийг хамгаалах гэх мэт юм яриад байна. Хүний аминаас илүү нэр хүнд гэж байхгүй. Миний нөхөр зөвхөн онцгой байдлын алба хаагч байгаагүй. Гэрт нь жирэмсэн эхнэр, хүүхэд нь хүлээдэг, айл гэрийн эзэн хүн байсан. Нөхрийг маань саваагүйтээд тогны утсанд хүрч үхсэн мэтээр ярьж байна. Гэтэл өрөөлийн буруугаас болж үхсэн. Иймээс нэр хүндийг нь сэргээхийг хүсэж, камерын бичлэгийг олон нийтэд ил гаргахыг шаардаж байна.

Өнөөдөр би цагдаагийн газар орж асуухад самбарын өөдөөс харсан камерын тод бичлэгийн арванхоёрдугаар сарын 3-5-ны хоорондхыг устгасан, дарга нар нь өөрсдөө авсан гэж хэлсэн. Энд эх хувь нь байгаа, прокурорт хүсэлтээ гаргаад үзэж болно гэж хэлсэн. Би суулт зарлаж, олон нийтэд бичлэгийг ил гаргахыг шаардана” гэсэн юм.

Тэгвэл амиа алдсан алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр /2021.12.15/ тайлбар мэдээлэл хийлээ. Талийгаачийн дүү Э.Нандинчимэг “Ж.Одгэрэл гэх бүсгүйг бид ахыгаа өөд болдог өдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр л харсан. Өмнө нь огт харж байгаагүй, танихгүй.

Ах минь найз охинтой болсон гэж хоёр сарын өмнө утсаар ярихдаа хэлж байсан. Гэтэл энэ бүсгүй гэрт минь ирээд ээж аав хоёрт минь эмгэнэл илэрхийлж, түшиг болох байх гэж маш их бодсон боловч тэгсэнгүй. Дан бидний эсрэг үйлдэл хийж байгаа нь бидэнд маш хүнд цохилт болж, ээж аав хоёрт маань маш хэцүү байна.

Төрсөн дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн, хэрэггүй төмөр хог новшоо аваад яв гэсэн гэх ярианд нь би залруулга хиймээр байна. Манай удамд хэзээ ч тийм зүйл байхгүй. Ялангуяа буяны ажилтай байх үед бидний сэтгээс хэзээ ч тийм үйлдэл гарахгүй. Тэр Ж.Одгэрэл бүсгүй манайд орж ирээд буянд нь өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд нь миний ээж өгсөн. Мөнгөө авчихаад шууд ахын минь хөрөг рүү дайрахад нь ээж минь “Одоо би чамайг ийшээ явуулмааргүй байна” гэсэн.

Эхлээд зул барих гэж байгаа юм болов уу гээд гарыг нь харсан. Гэтэл ээжийг минь түлхээд талийгаач ахын минь зурагны хажууд байсан одон медалийг аваад зугтсан. Аав минь ухаан алдаж унах шахсан. “Би хүүгийнхээ юмыг авъя, бахархая” гээд аав минь уйлж үлдсэн. Гэтэл тэр эмэгтэй “Дүү нь зодсон, одон медалийг нь шидсэн” гэж хэлсэн. Бидэнд хүн зодох хүмүүжил байхгүй. Ахынхаа одон медалиар бид бахархаад суух хэрэгтэй байтал дээрэмчин шиг орж ирж авчихаад олон нийтэд ташаа мэдэлэл тараасанд үнэхээр харамсаж байна. Хууль хяналтын байгууллагынхан албан ёсоор мэдээлж өгөхийг хүсэж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, бидний сэтгэлийг дэвтээж өгөөсэй гэж хүсье” гэлээ.

Түүнчлэн амиа алдсан алба хаагчийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газар өнөөдөр /2021.12.15/ 15:00 цагаас мэдээлэл хийх ажээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд