No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Хөлийн венийн судасны өргөсөл дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд үүсдэг"

“Хөлийн венийн судасны өргөсөл дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд үүсдэг”

-

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нар шууд дамжуулалтаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээ мэдээллийг хүргэдэг билээ. “Хөлийн Венийн судасны бүдүүрэл өвчин, түүний оношилгоо, эмчилгээ” сэдвийн хүрээнд тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган, Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн эмч В.Гантулга нар зөвлөгөө мэдээлэл хүргэснийг сийрүүлэн хүргэж байна.

Б.Эрдэнэбулган: Хөлийн Венийн судас өргөсөх нь түгээмэл өвчнүүдийн нэгд тооцогддог, архаг явцтай, ужиг өвчин. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол хүндрэх эрсдэлтэйд тооцогддог. Хүний биеийн судсыг хураагуур буюу венийн, тараагуур буюу артерийн гэж ангилдаг. Венийн судасны хананд булчинлаг давхарга гэж байдаггүй бөгөөд хавхлагуудыг тусламжтайгаар цусыг зүрхэнд хүргэх процесс явагддаг. Харин артерийн буюу тараагуур судас нь булчинлаг давхаргатай учраас агшилт, сулралын горимоор цусыг захын эрхтнүүдэд тарааж байдаг.

Венийн судас нь булчинлаг давхарга байхгүй учраас харьцангуй нарийн, тэлэгдэх магадлал өндөртэй бөгөөд хөл, доод мөчдийн судас ачаалал их авах нь өргөсөх нэг шалтгаан болдог.

Венийн судас өргөсөхөөр хавхлагуудын хооронд зай үүсч, улмаар цус дээш шахагдаж чадалгүйгээр зогсонги байдал, хөлийн судасны өргөсөл үүсдэг. Хөлийн эрээн булчин дээр судас зангирч, өргөссөн байх нь өнгөц венийн судасны өргөсөл өвчний гол шинж тэмдэг юм.

Хөлийн венийн судасны өргөсөл өвчнийг судасны диаметрээс хамааруулан гурван ангилалд авч үдэг. Нэгдүгээрт, хөлийн шагай, шилбэ очрмоор ихэвчлэн үүсдэг хялгасан судасны өргөсөл. Хоёрдугаарт, нэг сантиметр хүртэлх диаметртэй судаснууд өргөсөл. Гуравдугаарт, нэг сантиметрээс илүү хэмжээтэй том судаснууд өргөсөл.  

В.Гантулга: Венийн судасны өргөсөл, зогсонгишол өвчний үндсэн шалтгаан нь жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ, доод мөчдийн гэмтэл, биеийн жингийн өөрчлөлт, жирэмслэлт, хэт таргалалт, өтгөн хаталт зэрэг юм.

Судасны рефлюкс урсгал, гүнийн венийн судасны бөглөрөл, булчингийн үйл ажиллагааны сулрал зэрэг нь венийн судасны өргөсөл өвчин үүсгэж байгаа эмгэг жамд тооцогддог.

Уг өвчний үед дараах шинж тэмдэгүүд илэрдэг.

-Хөл хавагнах,

-Чинэрэх, өвдөх, загатнах,

-Шөнийн цагаар шөрмөс татах,

-Үдээс хойш хөл хавагнаж, бадайрах,

-Хөл хүндэрч хөшин амархан ядрах,

– Хөлийн цусны эргэлт сайн явагдахгүйгээс байнга чинэрэх,

-Хөлийн арын булчин хэсгээр судас аалзны тор мэт товойж харагдах

Эрсдэлт хүчин зүйлд нас, хүйс удамшлын хүчин зүйл, таргалалт, удаан хугацаагаар зогсоо ажил хийх зэрэг хамаарна. Уг өвчлөлд гормоны өөрчлөлт, жирэмслэлт болон цэвэршилттэй холбоотойгоор эмэгтэйчүүд илүү өртдөг.

Өвчний улмаас арьсанд үрэвсэл үүсэх /ихэвчлэн шагай хэсэгт илрэх бөгөөд их өвдөлттэй/, шархлааны улмаас тухайн хэсэг газрын арьсны өнгө өөрчлөгдөх, венийн судаснууд маш ихээр томорч бүдүүрэх, судас хагарч, цус алдах, өнгөц венийн судасны тромбофлебит буюу судасны үрэвсэл үүсэх зэрэг хүндрэлүүд үүсдэг.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд алхах, спортоор хичээллэх зэргээр доод мөчдийн цусны эргэлтийг сайжруулах, байнга хүнд зүйл өргөхгүй байх, өдөрт 2-3 удаа хүйтэн усаар хөлөө угаах, байнга зогсоо ажил эрхэлдэг болон уурын зуух зэрэг халуун орчинд ажилладаг бол хэсэг хугацаанд амрах нь чухал.

Б.Эрдэнэбулган: Өвчнийг оношлохын тулд хаана хандах вэ гэдэг нь чухал зүйл. Ханах, хатгах оношилгоо, шинжилгээнээс зайлсхийх хэрэгтэй. Юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах ёстой. Зовиуртай холбоотой эмнэлзүйн үзлэгүүд хийгдэх тул дээр дурьдсан шинж тэмдэгийн аль нэг нь илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт оношилгоо, эмчилгээг хийнэ. Мөн “Мөнгөн гүүр” эмнэлэгт зарим төрлийн оношилгоо, эмчилгээг хийж байна. Улсын хоёрдугаар төв эмнэлэг 2020 оноос зарим эмчилгээг шинээр нэвтрүүлсэн.

Оношилгооны хувьд юун түрүүнд эмнэлзүйн үзлэг хийгдэнэ. Мэргэжлийн эмч, шинж тэмдэг, зовиуруудад үндэслэн үзлэг хийнэ. Дараа нь хүмүүсийн хэлж заншиснаар ЭХО буюу хэт авиан шинжилгээг хийнэ. Хэт авиан шинжилгээ нь судасны урсгалыг хэмждэг модуль болох допплер ашиглаж хийгдэх ёстой. Уг шинжилгээ нь тухайн судасны өргөсөл ямар үе шатандаа явж байгаа, ямар хэмжээтэй өргөссөн байна гэдгийг нарийн тодорхойлох боломжтой.

Нэн шаардлагатай тохиолдолд венограм буюу судсыг тодруулж, рентгенд харж шинжилнэ.

Мэс заслын эмчилгээний хувьд сорвижуулах тарилга хэрэглэх, түлэх эмчилгээ, уламжлалт буюу мэс заслын эмчилгээ гэсэн төрлүүдтэй. Сорвижуулах тарилгыг нэг сатимер хүртэлх хэмжээтэй өргөссөн венийн судаснуудад түлхүү хийдэг. Уг эчмилгээ нь судсыг сорвижуулж, холбогч эд болгочихдог. Ингэснээр тухайн судас дахиж өргөсөхгүй, нарийн хэвээр үлдэнэ. Гэхдээ үүнийг нарийн заалтын дагуу хийнэ. Хэт өргөссөн буюу нэг сантиметрээс илүү диаметртэй тохиолдолд хийж болохгүй гэж үздэг.

Энэхүү өвчин нь дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд үүсдэг. Тиймээс хөлөнд том хэмжээний шарх, сорви үүсгэдэггүйгээрээ түлэх эмчилгээ давуу талтай.

Венийн судасны өргөслийн зарим тохиолдолд цусанд зогсонгшил бий болсноор бүлэн үүсдэг. Бүлэн үүссэн тохиолдолд түлэх эмчилгээ хийдэггүй. Ийм тохиолдолд маш болгоомжтой хандах ёстой. Бүлэн үүссэн тохиолдолд зөвхөн мэс заслын эмчилгээг л хийнэ.

Эмчилгээ хийлгэсний дараах хяналт маш чухал. Эмчилгээний зориулалттай оймсыг тогтмол хугацаанд хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ ямар оймс өмсөх вэ гэдгээ сонгох нь мөн чухал. Хэт бариу оймс өмсөх нь венийн судаснаас гадна артерийн судсыг шахаж, дарснаар зовиур илрэх магадлалтай.

Эмчилгээ хийлгэсний дараах долоо хоногийн хугацаанд хэт авиан шинжилгээ тогтмол хийлгэж, цусны урсгалыг шалгуулах, мөн тогтмол алхалт хийх хэрэгтэй.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд