No menu items!
HomeСпортЭ.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа Москвад хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа Москвад хийнэ

-

ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд өрсөлдөх шийдвэр гаргаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр эхний тулаанаа хийхээр ОХУ-ын Москва хотноо очсон байна. Э.Цэндбаатар арванхоёрдугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн боксоор аваргын бүсийн төлөө тулалдах юм.

Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт, улсын дөрвөн удаагийн аварга тэрбээр боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан байна.

МУГТ Э.Цэндбаатар ДАШТ оролцохтой холбоотойгоор өнгөрсөн 9 болон 10 дугаар сард томоохон шуугиан дэгдсэн юм. Түүнийг тухай Боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Энхтөр:

-Спортоор тамирчин хүн гавъяа байгуулахаас гадна зөв хүн болж төлөвшиж хүмүүжих шаардлагатай. Өмнө нь зөндөө уучилсан. Тиймээс боксын холбоо Э.Цэндбаатарыг үлгэр дууриалал болгон бэлтгэл хийж байна. Гэтэл муу үлгэр дууриалал үзүүлээд байвал яах вэ. Ямарч гавьяат хөдөлмөрийн баатар байсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Цаашид илүү сахилга баттай байна. Тиймээс өчигдөр ийм шийдвэр гаргалаа. Зодоон болсон асуудлыг цагдаагийн байгууллага илүү мэдэх байх. Шигшээ багийн тамирчин Цэндбаатар шөнийн 2 цагт согтууруулах ундаа хэрэглэж зодоон хийж болохгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болох гэж байхад согтууруулах ундаа хэрэглэх нь ёсзүйгүй үйлдэл. Тиймээс ийм шийдвэр гаргалаа. ДАШТ эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад Цэндбаатар согтууруулах ундаа хэрэглэсэн маш том алдаа гаргалаа. Иймд шигшээ багаас хасахаар шийдвэрлэж байна гэсэн юм.

Үүний дараа Э.Цэндбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн удаа дараа мэдэгдэл хийснээр дахин сорилго тэмцээн хийхээр болсон. Харамсалтай нь уг сорилго тэмцээний өдөр Э.Цэндбаатар очоогүй юм.

Тэрбээр “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээснээр энэхүү асуудал өндөрлөсөн.

Хэсэг хугацааны дараа Э.Цэндбаатар мэргэжлийн бокст хүч сорихоор болсноо албан ёсоор зарласан билээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд