No menu items!
HomeУИХБ.Энхбаяр: Хөгжлийн банкны газрын захирал таны хүүхэд гэж үнэн үү?

Б.Энхбаяр: Хөгжлийн банкны газрын захирал таны хүүхэд гэж үнэн үү?

-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Сангийн сайд Хөгжлийн банкийг дампуурсан гэж мэдэгдэж байгаа. Монголбанк энэ асуудал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Цаашид Хөгжлийн банк энэ чигээрээ байх ёстой юу, дампуурах ёстой юм уу? Хугацаа хэтэрсэн өрүүд яах вэ? 

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байна. Энэ үнэн юм уу? Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк. Тэгэхээр энэ асуудал хэрвээ үнэн бол маш том ашиг сонирхлын зөрчил болно. Та өөрөө улс төрийн асуудалд орно. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож авч үзнэ” хэмээн асуув. 

Түүний асуултад Монголбанкны  ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөгжлийн банк өөрөө хуультай банк ч юм шиг агентлаг ч юм шиг байгууллага. УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль байгаа. Уг нь бол Хөгжлийн банк энэ хуулийн зохицуулалтаар явах ёстой гэсэн байр суурьтай байдаг.

Хөгжлийн банкны хуульд өөрчлөлт ортлоо хяналт шалгалт хийж, дээрээс нь зохицуулдаг зүйл байгаагүй. Шинээр орсон өөрчлөлтөөр төв банкны хяналтад орж байгаа. Төв банкны өнөөдрийн зохицуулалтын хүрээнд арилжааны банкуудыг зохицуулдаг, зохистой харилцаа зэрэг олон үзүүлэлттэй Хөгжлийн банкны үйл ажиллагаа нийцдэггүй. Хэдий тийм ч гэсэн Монголбанк хяналтаа тавиад явж байгаа.

Хөгжлийн банкны нийт активын 50 хувь нь чанаргүй болсон.

Миний хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрын захирлаар томилогдсон. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай хяналт шалгалт гаргаж байгаа шийдвэр зааварт нь нөлөөлдөггүй. Хөгжлийн банкийг хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар зүйл дээр анхаарч сэрэмжлүүлэхээр байна гэдгийг л дүгнэдэг” гэсэн харилт өглөө.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд