No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

76: УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

2020 оны сонгуулиар УИХ-д анх удаа сонгогдсон 32 гишүүн бий. Түүний нэг нь Сэлэнгэ аймгаас сонгогдсон Д.Өнөрболор. Тэрбээр 1974 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотын амаржих газарт айлын ууган охин болон мэндэлжээ. Нэг охин дүүтэй. Түүний аав С.Дамдинсүрэн нь орос хэлний багш, харин ээж нь хотын захиргаанд бичиг хэргийн ажил эрхэлдэг байв. 1982 онд Сэлэнгэ аймгийн Зөвлөлтийн дунд сургуульд элсэн суралцаж, 1990 онд нийслэлийн 13-р сургуульд шилжин иржээ. 1992 онд МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн Солонгос хэлний ангид орж, 1996 онд дипломатч мэргэжил эзэмшжээ.

Сургуулиа төгссөн жилдээ “Сөүл” ресторонд ажиллах саналыг хүлээн авсанаар бизнесийн салбарт хөл тавьж, “Сөүл” группийн ерөнхийлөгч болох гараагаар эхлүүлсэн аж. Харин 2000 оноос бизнесийн салбарт хөл тавьж, улмаар 2016 онд Монголын барилгын үндэсний ассоциацийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 2016 онд Гүрэн дээд сургуульд Төрийн захиргааны менежментээр магистрын зэргээ хамгаалжээ.

Түүний улс төрийн замнал 2012 онд МАН-ын гишүүн болсоноос эхлэлтэй. Тэрбээр 2018 онд МАН-ын даргын зөвлөх хийж байв.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд дурьдсанаар Д.Өнөрболор гишүүн хамгийн их хөрөнгө орлогтой гишүүнээр нэрлэгдэх болсон билээ. Түүний хөрөнгийн дийлэнхийг нь орон сууц, барилга байгууламж эзэлж байна. Тэрбээр өөрийн орлого 401,8 сая, гэр бүлийн орлого 88,4 сая гэж мэдүүлжээ.

18,4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг аж. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай, 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ. Дотоодын хадгаламжиндаа 7,5 тэрбум төгрөгтэй бол гадаадын хадгаламжгүй аж.

Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл,  7,5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (5 хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж. ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД-ээс харах боломжтой.

ТҮҮНИЙ ХЭЛСЭН ҮГ, ХЭВЛЭЛД ГАРСАН ОНЦЛОХ МЭДЭЭЛЛҮҮД

“Цар тахлын үед Эрүүл мэндийн даатгал төлсөний ач холбогдол гарахгүй байна”

Улсын Их Хурлын чуулганы /2021.06.28/ нэгдсэн хуралдааны үеэр Д. Өнөрболор гишүүн “Засгийн газрын аль ч сайд нарын үгэнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнтэй болж байгаа, чадах чинээгээрээ ажиллаж байгаа гэж учирлан ярьж байна. Нэг талаар бол тийм. Гэхдээ амьдрал дээр болохгүй асуудал их байна. Энгийн жишээ хэлмээр байна. Ковид туссан иргэд айж сандарч байна, тусаад өрхийн эмч рүүгээ ярьж заавар зөвөлгөө авч хандаж байгаа. Өрхийн эмч нар асар их ачаалалтай, олон хүн залгаж стрессдэж байна. Утсаа авахгүй байна, авсан ч гэрээр байдлаа хар, эм уу гэхээс цаашгүй байдалтай байна.

Эмний үнэ өнөөдөр гурван ам бүлтэй айл гэхэд хамгийн багаар бодоход сая гаруй төгрөг болж байна. Монгол Улсын иргэн 1995 оноос хойш 25 жил ажилласан, Эрүүл мэндийн даатгалаа насаараа төлсөн бол өнөөг хүртэл төлсөн татвараа тооцон үзэхэд төрийн албан хаагч бол 60-100 сая төгрөг, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүн түүнээс ч илүүг төлсөн байдаг. Эцсийн дүнд энэ аюултай үед даатгал төлсний ач холбогдол гарахгүй байна. Хүний амь үнэгүйдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл муу ажиллаж байна. Иргэдэд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа таниулж, иргэдийн амьдралыг газар дээр нь судалж, тэдний дуу хоолой болох хэрэгтэй” хэмээн шүүмжилжээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг хуулийн байгууллагаас шалгаагүй гэв

АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг Дархан цаазат Богд хан уулын Зайсангийн аманд их хэмжээний газар хууль бусаар авч эзэмшин, улмаар тансаг зэрэглэлийн орон сууц барьж, асар их ашиг олсон үндэслэлээр шалгаж эхэлсэн. Тэрбээр Зайсанд хууль бусаар газар авсан, зөвшөөрөлгүй барилга барьсан, өндөр үнээр зарсан гэх асуудлаараа шалгагдаж байна гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ.

Харин үүний хариуд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэвлэлээр шалгаагүй асуудлыг шалгагдаж байгаа мэтээр яриад байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад Д.Өнөрболор гишүүнийг шалгаж байгаа зүйл огт байхгүй гэсэн” хэмээж байв.

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасах юм.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд