No menu items!
HomeЭмч зөвлөж байнаМ.Бямбасүрэн: Нүд хуурайшилт нь өөхлөлт, мах ургалт үүсэх шалтгаан болдог

М.Бямбасүрэн: Нүд хуурайшилт нь өөхлөлт, мах ургалт үүсэх шалтгаан болдог

-

УБ Сонгдо эмнэлэг “Сонгдо” подкастаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Тус эмнэлгийн нүдний эмч М.Бямбасүрэн нүдний өнгө алдаж шарласан, өөх, мах ургасан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар болон үүнд нөлөөлөх хүчин зүйлс, өдөр тутамдаа юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөнийг сийрүүлэн хүргэж байна.

– Нүдний шарлалт, өөхлөлт гэж юуг хэлэх вэ?

– Нүдний шарлалт нь нүдний салст бүрхүүлийн эрүүл байдал алдагсан, мөн бодисын солилцооний өөрчлөлттэй холбоотойгоор үүсч болно. Харин өөхлөлт гэдэг нь нүдний салст бүрхүүлийн эд, эсэд алдагдал үүсч, эрүүл бус байдал, бөөгнөрөл үүсч байгааг хэлнэ. Нүдний өөхлөлт нь архаг хуурайшилтын зэрэгтэй хавсарсан тохиолдолд цаашид нүдний мах ургах, хараанд нөлөөлөх эрсдэлтэй.

– Ямар шалтгааны улмаас үүсдэг вэ?

– Дийлэнхдээ гадаад хүчин зүйлсээс шалтгаалдаг. Нүд гэдэг эрхтэний онцлог нь гадаад орчинтой шууд контакт үүсгэх  шүү дээ. Тэгэхээр нарны хэт ягаан туяа, орчны бохирдол, химийн бодистой ажилладаг тусгай мэргэжлийн орчин, орчны хуурхайшилт гэх мэт олон хүчин зүйлсийн улмаар нулимсан давхаргын үйл ажиллагаа гэмтэж, нүдэнд байх ёстой чийгшэл, тэжээл дутагдаад ирэхээр нүд хуурайшиж эхэлдэг. Ингэснээр нүдний эрүүл байдал алдагдаж, өөхлөлт, мах ургалт үүсэх үндсэн шалтгаан болдог.

– Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өдөр тутамдаа юуг анхаарах вэ?

– Нүд гэдэг эрхтэн байнга гадаад орчинтой харьцаж байгаа учраас нарны хамгаалалттай шил зүүхийг нүдний эмч нар зөвлөдөг. Энэ нь нарны хэт ягаан туяанаас хамгаалахын сацуу орчны бохирдол, тоос, шороо, утаанаас тодорхой хэмжээгээр нүдийг хамгаалж байдаг. Мөн ажиллаж, амьдарч байгаа орчноо  чийглэг байлгах хэрэгтэй.

– Нүдэнд шарлалт үүссэн, нүдэнд харагдахуйц өөхлөлт үүсчихсэн үед яах ёстой байдаг вэ, ямар арга хэмжээ авдаг вэ?

– Энэ бол нүдний эмч нарт байнга тавигддаг асуулт л даа.

Тэгэхээр нэгэнт шарлачихсан, өөх ургасан нүдэнд ямар нэгэн дусаалга, бүтээгдэхүүн хэрэглээд хэзээ ч хүүхдийнх шиг болж цагаарахгүй. Мөн шимэгдэж, хайлахгүй.

Ургасан өөх, мах бүрийг хусаж, хуулж авна гэдэг буруу ойлголтоос иргэд маань салах хэрэгтэй. Өөхний түвшин, ургалтын түвшин нь гоо зүйн талаасаа чухал нөлөөтэй. Мөн өөрт зовиур өгөх, өөх нь эмгэг мах болоод ургачихсан, хүүхэн хараа руу давж урган хараанд нөлөөлөх эрсдэлтэй тохиолдолд мэс заслаар авах заалттай. Өөрөөр хэлбэл, гоо зүйн шаардлагаар болон хараанд нөлөөлж байгаа эсэхээс шалтгаалан мэс заслаар авах эсэхийг шийддэг.

– Нүдний өөхлөлт, шарлалттай холбоотой иргэдийн дунд гаргадаг түгээмэл алдаа юу байна?

– Иргэд маань шинжлэх ухааны үндэслэлгүй, ам дамжсан ярианд итгэн батлагдаагүй эмчилгээний аргуудыг их ашигладаг. Тухайлбал, хуучин цагт эхийнхээ өлөн шээсээр угаах домын арга байсан бол өнөө цагт янз бүрийн бүтээгдэхүүнүүд гарсан байна. Эдгээр нь шинжлэх ухаанаар батлагаадгүй аргууд. Муухайгаар хэлэхэд БИЗНЕСИЙН аргууд элбэг болжээ. Үүнээс үүдэн хоёдогч байдлаар хүндрэлүүд үүсэх нь бий. Тухайлбал, нүдэнд халдвар үүсэх, ургасан өөх, махны ургалтыг дэмжих, нулимсан давхаргыг гэмтээх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн эмч, байгууллагуудын өгч буй мэдээллийг баталгаат эх сурвалжаас сонсож байхыг зөвлөж байна. Ам дамжсан, буруу эмчилгээний аргуудыг эрүүл нүдэндээ битгий туршаарай гэж хэлмээр байна.

– Танай эмнэлэгт нүдний төрлийн ямар ямар хагалгааг хийж байна вэ?

-Зовхины эмгэгүүдийг мэс заслын аргаар засаж байна. Мөн нүдний өөх, махыг заалтын дагуу авах, эрүүл салстаар нөхөх, нулимсны замыг сэргээх, гэмтлийн шалтгаант ухархайн хананы бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд нөхөн сэргээх гэх мэт мэс заслуудыг хийж байна.

– Нүдний өөхлөлтийн мэс засалд орсоны дараа ямар гам дэглэм барих ёстой вэ?

– Мэдээж мэс засал хийгдсэнээр эрүүл болон эмгэг эдэд шарх үүсгэж байгаа учраас мэс заслын дараах ариун цэврийн байдал маш чухал. Хоёрдогчоор халдвар оруулахгүй байхад маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс нэг удаа өөх, махыг авахуулаад дахиж ургахгүй мэтээр ойлгоод байдаг. Гэтэл дахиж ургах эрсдэлтэй. Хэдийгээр хагалгаа маш амжилттай болсон ч гам алдах, нар салхины хамгаалалттай шилээ зүүхгүйгээр гадаа байнга ажиллах, хуурай орчинд ажиллах юм бол дахиад л эрүүл эд нь эмгэг эд болон хувирч, эрүүл хэсгээр ургах, дахих эрсдэл байдаг. Тиймээс хувь хүний гам дэглэм, арчилгаа маш чухал.

Эх сурвалж: Сонгдо Подкаст

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд