No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Мөнгөнтуяа: Бөөрөө улиралдаа нэг угаахад бөөрний чулуу үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ

Ш.Мөнгөнтуяа: Бөөрөө улиралдаа нэг угаахад бөөрний чулуу үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ

-

ТТАХНЭ-ийн Уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч, дэд хурандаа, клиникийн профессор Ш.Мөнгөнтуяа эмч Бѳѳр угаах арга, аргачлалын талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

– Гэрийн нөхцөлд бөөр угаахдаа ямар зүйлсийг бэлтгэсэн байх хэрэгтэй вэ?

– Бэлдэх зүйлс нь маш хялбар. Эмийн сангуудад зарагддаг савласан  нохойн хошуунаас 30 гр нунтаг шаардлагатай. Мөн 2 литрийн халуун саванд ус буцалгаад хийсэн байх хэрэгтэй. Ингээд 2 литр буцалсан усанд нунтаглаж бэлдсэн нохойн хошуугаа хийгээд 24 цаг хандална. Уг хандаа өглөөний 6-7 цагийн хооронд ууж дуусгах ёстой. Уусныхаа дараа нуруундаа бүлээн жин тавиад 20-30 минут хэвтэхэд цагийн дотор 4-6 удаа шээж, бөөр угаагддаг.

– Яагаад заавал нохойн хошууг бөөр угаахад хэрэглэдэг вэ?

– Нохойн хошуу ургамал нь хавдар хаван буулгах ач холбогдолтой байдаг. Мөн найрлагын хувьд С витамины агууламж өндөртэй. Тиймээс нохойн хошуун хандаар бөөрийг өөрөөр нь ажиллуулж угаадаг. Нохойн хошууг үе мөчний хавдрын үед, биеийн тамир тэнхээг сайжруулахад хэрэглэдэг. Түүнчлэн уушгины өвчин, даралт ихсэх ханиадны үед түгээмэл хэрэглэдэг байсан. Өндөр настай хүмүүсийн бөөрийг цэвэрлэх гэж байгаа бол дан нохойн хошуугаар сүүтэй цайг нь чанаад, өдрийн уух шингэний хэмжээнд нь тааруулаад өгч болно. Энэ нь аажимдаа нөлөөлнө.

– Бөөр угаах нь ямар ач холбогдолтой вэ, угаахдаа юуг анхаарах вэ?

– Бөөрний архаг болон хурц үрэвсэл, давсагны хурц, архаг үрэвслийн үед бөөр угаахад тохиромжтой. Харин давсагны архаг, хурц үрэвслийн үед  бөөр угаахдаа шээсийг чинэртэл давсганд хуримтлуулж байгаад гадагшлуулбал ач холбогдол нэмэгдэнэ. Учир нь шээс давсагны дотор талын ханыг угааж өгдөг. Ер нь бол бөөрний архаг үрэвслийн үед бөөр угаахыг зөвлөдөг. Кальцийн бэлдмэл, антибиотик удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд бөөрний тэвшинцэрт бага зэргийн элсэнцэр тунасан байдаг. Энэ нь эхо оношлогоогоор батлагдсан тохиолдолд уг аргыг хэрэглэвэл үр дүнтэй.

Бөөрөө улиралдаа нэг угаахад бөөрний чулуу үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мөн угааснаар бөөрний архаг, хурц үрэвслийн явцад давс хуримтлагдахаас сэргийлэх ач холбогдолтой. Түүнчлэн  давхар эмчилгээний үйлдэл үзүүлнэ.

– Ямар тохиолдолд бөөрийг угааж болохгүй вэ?

– Дараах төрлийн өвчтэй хүмүүс угааж болохгүй.

  • Ходоод болон дээд гэдэс, нарийн гэдэсний шархлаатай
  • Цөс болон нойр булчирхайн архаг, хурц үрэвсэлтэй
  • Бөөрний чулуутай
  • Давсагны хурц үрэвсэлтэй, цустай шээж байгаа
  • Түрүү булчирхайн хурц үрэвсэл
  • Түрүү булчирхайн 2, 3-р шатны томролтой хүмүүс бөөрөө угааж болохгүй.

Яагаад гэвэл бөөр угаахад шээсний гарц нэмэгддэг учир дур мэдэн хэрэглэхийг хориглоно.

Болж өгвөл бөөр угаахаас өмнө эхо оношлогоогоор оношлуулаад угааж болох эсэхээ мэдсэн байх хэрэгтэй.

Мөн нохойн хошууны ханд уугаад гүйлгэх шинж гарч болно. Үүнд айх хэрэггүй. Уусан шингэний хэмжээгээр бөөр угаагдаж, давхар ходоод гэдсийг гүйлгэх маягаар цэвэрлэж болно.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд