Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол брэндүүд

0
601

Энэ удаагийн “Монгол брэнд” буландаа хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг онцолж байна.

“Гоо” брэнд

“Гоо”монгол  брэнд нь олон нэр төрлийн органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах  зээлд нийлүүлж байна. Монгол Улсдаа анхны гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдтэй болсон тус компани дотооддоо төдийгүй Япон, Хятад улсад ч нэрийн дэлгүүрүүдээ нээжээ. Монгол үндэстний брэнд түүхий эд болох хонины сүүл, чацаргана жимс, жамц давс, халгай, ганга өвс тэргүүтнээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Мөн хүүхдийн арьс арчилгаанд зориулж  ванны давс,  ванны бөмбөлөг  чацаргана болон  хонины сүүлтэй биеийн тос зэргийг үйлдвэрлэн худалдаалдаг байна.

Фэйсбүүк: GOO Brand

Холбогдох утас: 7777 7755

“Сааль” брэнд

“Сааль” брэнд нь сүүлний тостой саван, чацаргана, жүржтэй хүүхдийн уруул өнгөлөгч, ванны бөмбөлөг зэргийг үйлдвэрлэдэг. Мөн тус брэндийн эдийн саван нь өнгө, үнэргүй, харшил үүсгэхгүй. Ялангуяа хүүхдийн даавуу, хувцас, гал тогооны алчуур зэргийг угаахад нэн тохиромжтой байдаг аж.

Фэйсбүүк: Сааль брэнд – Органик гоо сайхны бүтээгдэхүүн

Холбогдох утас: 9918 8136

“Биомон кидс” брэнд

“Монос Косметик” ХХК анх 1990 онд үүсгэн байгуулагдсан гоо сайхны үйлдвэрлэл эрхэлдэг дотоодын ууган компаниудын нэг юм. Тус компани хүүхдийн цацлагыг хамгийн анх 1998 онд үйлдвэрлэж эхэлжээ. Түүнээс хойш хүүхдийн тэжээлийн тосыг үйлдвэрлэн, 2017 оны нэгдүгээр сард хонины сүүлтэй тосыг Монголын зах зээлд анх нэвтрүүлжээ.

Фэйсбүүк: Biomon Kids

Холбогдох утас: 7737 3737

“LHAMOUR” брэнд

Органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч Lhamour брэнд нь 2014 оны 6-р сард үүсгэн байгуулагджээ. Тус брэнд хүүхдэд тохирсон хонины сүүлний тостой саванг үйлдвэрлэдэг байна. Энэ нь нярай хүүхдийн арьсыг зөөлрүүлж, уян хатан болгохоос гадна эмзэг арьстай хүмүүст хамгийн тохиромжтой аж. Мөн арьсанд тэжээл өгч эрүүл болгох давуу талтай. Бага насны хүүхдүүд гараа угаахад эвтэйхэн ба сонирхол татам өвөрмөц хэлбэр дүрстэй.

Фэйсбүүк: Lhamour

Холбогдох утас: 7712 0256