No menu items!
HomeХүмүүсБолливүүдийн алдартай жүжигчдийн залуу нас

Болливүүдийн алдартай жүжигчдийн залуу нас

-

Болливүүдийн алдартай жүжигчдийн залуу насны гэрэл зургуудыг сонирхуулж байна. Энэтхэгийн кино урлаг 105 жилийн түүхтэй. Анх Английн колончлолын нөлөөгөөр кино урлаг үүссэн ч дуу хөгжим, өвөрмөц соёлоороо бусдаас онцгойрдог юм.

Шарук Кан

Энэтхэгийн кино од, “Болливүүдийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Шарук Кан өдгөө 56 настай. Энэтхэг кино болгон дээр л гардаг энэ жүжигчнийг хараад манай үзэгчид “Энэтхэг ганцхан эрэгтэй жүжигчитэй” хэмээн хошигнох нь бий. Арга ч үгүй биз. Тэр бараг 100 шахам кинонд дүрээ бүтээжээ. Түүний тоглосон кино болгон Энэтхэгийн зах зээлд ашиг орлогоороо тэргүүлдэг бөгөөд 2002 онд “Devdas” кинонд бүтээсэн дүрээрээ Олон Улсын тавцанд танигдаж, дэлхий нийтийн анхаарлыг татах болсон юм. 2012 онд “Миний нэр Кан” кино Берлиний кино наадамд оролцох болсон бөгөөд тухайн үед тасалбар нь тавхан минутын дотор дуусч байсан юм гэнэ лээ. Тэрээх өдгөө дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Кан Панжабын хиндү шашинт Гаури Чиббертэй зургаан жил үерхсэний эцэст 1991 онд гэрлэсэн.

Салман Хан

Болливудын од Салман Ханы гол дүрд нь тоглосон ”Bharat” хэмээх кино нээлтээ хийж, хэвлэлийн хурлынх нь үеэр сэтгүүлч түүнээс ямар дүрд тоглохыг мөрөөддөг талаар асуухад тэрбээр түүхэн кинонд дүр бүтээхийг хүсдэгээ илэрхийлээд, Монголын эзэнт гүрний их хаан Чингис хааны дүрд тоглохыг мөрөөддөг хэмээн хариулж байсан удаатай. Салман Хан нь Болливудын хамгийн алдартай бөгөөд баян жүжигчдийн нэг юм. Энэтхэгийн кино зохиолч Салим Ханы хүү Салман Хан анх 1988 онд кинонд тоглосноор жүжигчний карьер нь эхэлсэн аж. Тэр хууль зөрчсөн асуудалд байнга орооцолддог ч Болливудын хамгийн олон шүтэн бишрэгчтэй жүжигчдийн нэг хэвээр.

Аамир Хан

Энэтхэгийн тулаант киноны од Аамир Хан өдгөө 56 настай. Хинди кино урлагт 30 гаруй жил зүтгэсэн түүний хувьд карьерийнхаа туршид шилдэг жүжигчин гэдэг алдраа хадгалсаар яваа нэгэн. Энэтхэг төдийгүй Хятадад түүний шүтэн бишрэгчид маш их. Newsweek сэтгүүлээс түүнийг “Дэлхийн кино од” хэмээн тодорхойлсон байдаг. Анх 1973 онд буюу хүүхэд байхдаа дэлгэцийн өмнө гарч байжээ. Түүний карьер 1990-ээд оноос тасралтгүй, эрчимтэй үргэлжилсэн юм. Тэр багаасаа спортоор хичээллэж байсан бөгөөд тениссийн улсын аварга болж байсан удаатай гэнэ.

Айшвария рай

Үзэсгэлэнт жүжигчин өдгөө 48 настай. Коллежид байхаасаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрбээр “Энэтхэгийн мисс” тэмцээнд дэд байр, цаашлаад 1994 оны “Дэлхийн Мисс” тэмцээний ялагч болсон юм. Хэвлэлүүд түүнийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-чүүдийн жагсаалтад нэлээд олон одоо дурьдсан байдаг юм. Тэр 2003 онд Канны кино наадмын шүүгчээр сонгогдсон Энэтхэгийн анхны жүжигчин болжээ. Рай 2007 онд жүжигчин Абхишек Баччантай гэрлэсэн.

Карина Капур

Тэрээр жүжигчин Рандхир Капур, Бабита нарын охин юм. Өдгөө 41 настай жүжигчин бүсгүй 2000 онд “Дүрвэгсэд” кинонд тоглосноороо урлагийн замналаа эхлүүлжээ. Тэрээр Жүжигчин Сайф Али Хантай гэрлэсэн. Жүжигчнээс гадна шоу нэвтрүүлэг, радио нэвтрүүлэг хөтөлдөг бөгөөд илэн далангүй гэдгээрээ алдартай гэнэ.

Шилпа Шетти

Жүжигчин, загвар өмсөгч, зохиолч, бизнес эрхлэгч гээд дурьдаад байвал олон төрлийн ажил хөдөлмөр эрхлэгч энэхүү жүжигчин өдгөө 46 настай. Анх 1993 онд “Baazigar” хэмээх триллер кинонд тоглож байжээ. Тэр амьтны эрх ялангуяа, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ амьтныг туршилтанд оруулах, фенинизм зэрэг олон асуудлаар нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг нэгэн.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд